УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэгдүгээр тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулгыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж цагдаагийн байгуулгаас байцаалт авчээ. Түүнийг Архангай аймгийн иргэдтэй уулзаж байх үеэр цагдаагийн алба хаагчид мэдүүлэг авахаар авч явахад дэмжигч иргэд эсэргүүцэж, цугласан байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар П.Мөнхтулгын аав УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө орон нутаг дахь Ардчилсан намын үүрүүдэд компьютер худалдан авч өгснийг хуулийн байгууллагаас Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэн, мэдүүлэг авахаар дуудсан байна. Нэр дэвшигч П.Мөнхтулга өөрөө тайлбар мэдээлэл өгөхдөө "Ардчилсан намын албан ёсны сурталчилгааны нээлт Архангай аймгийн төв талбайд эхэлж байлаа. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас намайг дуудаж, байцаалт авна гэлээ. Таныг Сонгуулийн тухай хууль зөрчсөн учраас нэр татах үндэслэл бий болж байна. Тийм учраас таныг Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй учраас байцаалт авч байна. Миний хувьд төрийн албан хаагч байгаагүй. Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэл байхгүй. Нэр дэвшигчийн үндэслэл бүхий өргөдөл ирсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас хэллээ. Би нэг ч хүнд мөнгө тараагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Би 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны үед багийн дарга нартаа компьютер, нөөтбүүк өгсөн. Тэр бол сонгуулиас өмнө болсон" гэв.
Холбоотой мэдээ