УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Д.Ганбат иргэд сонгогчидтой уулзах бүртээ өөрийгөө баруун солгойгүй магтах болжээ.
Архангай аймгийн сонгогчидтой уулзах үеэрээ тэрбээр “Намайг бидон Ганбаа гэдэг. Бидон гэдгээ жаахан тайлбарлачихая. Сүүлийн 30 жил худалдаа наймаа сайжирч, олон орноос наймаа орж ирдэг болсон. Урд хөршөөс химийн хорт бодистой хуванцар сав маш их хэмжээгээр орж ирсэн. Уг савыг хөдөөгийнхөн маш их хэрэглэж эхэлсэн. Эрүүл агаарт цагаан идээтэй, оригналь мах иддэг хүмүүс хорт хавдрах тусах ёсгүй. Хуванцар сав олон жил хэрэглэхээр хүн амын дунд хорт хавдар ихэссэн. Тийм учраас би Хонгор нутгийнхаа Алдарт эхийн одонтой 10 мянган ээжид бидон тараасан юм. Мөн манай Баянхонгор аймаг 40 мянган өрхтэй, хуванцар шанагыг нь сольж өгсөн.
Түүнээс хойш бидон Ганбаа гэдэг болсон. Сүүлийн таван жилийн судалгаагаар манай Баянхонгор аймагт хорт хавдар багассан байгаа.
Намайг шударга гэдэг, би ч ер нь шударга нь дээр гэж боддог. Коммунистууд үгэнд ор эсвэл шоронд ор гэдэг болсон байна лээ. Тэрийгээ ил хэлдэг болсон. Бүр хэвлэлийнхнээс эхэлсэн. Дөрөв дэх засаглалынхны амыг эхлээд барих гэж байна. Аливаа дарангуйлал ингэж эхэлдэг. Дараа нь сөрөг хүчин болсон гишүүдийн амыг барина, түүний дараа ард түмний амыг барина.
Намайг үзэл бодлоо илэрхийлдэг болохоор янз бүрээр шахаж хавчиж эхэлсэн. Хууль зүйн яам нь шалгасан шиг байгаа юм. Тэгээд Хууль зүйн сайд нь намынхаа гишүүдэд бүгдэд хэлсэн. Д.Ганбат гишүүнийг зөндөө ухлаа шалгалаа юу ч гарч ирсэнгүй” гэсэн. Ийм л нэр цэвэр хүн байгаа шүү” гэж магтжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ