НҮБ нэгэн хүний дэглэмтэй оронд санаа тавьж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

НҮБ нэгэн хүний дэглэмтэй оронд санаа тавьж байна

Гэрэл зургийг АР

Нэгэн хүнийг тахин шүтэх дэглэмтэй Хойд Солонгос өөрийн эдийн засагтаа НҮБ-аас асар их хөрөнгө оруулалтыг авна. Энэ аргаар НҮБ өлсгөлөнгөөс дайнч Хойд Солонгосын энгийн иргэдийг аврахаар найдаж байна. Мөнгө хөрөнгийг үйлдвэрлэлийн янз бүрийн төслүүдэд оруулах ажээ.

Нийт 290 сая ам.долларыг хэд хэдэн ашигтай үйлдвэрлэл, тухайлбал, АНУ-д тансаг хоол гэгдэх халуун орны хүнсний загас үржүүлэхэд нь зориулах юм байна.

Хойд Солонгосын олон сая хүн өлсгөлөн буюу хүнсний хомсдолд тогтмол нэрвэгдэж байгаа юм. НҮБ цаашид энэ улсад ажлын байр бий болгоход нь оруулах хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж