Исламын улс бүлэглэлийн толгойлогчийн бэлэвсэн эхнэр шоронгоос амьдралаа ил болгов. Умм Худайфа нь толгойлогч Абу Бакр аль-Багдадийн эхнэр бөгөөд Исламын бүлэглэлийн эхнэрүүд ямар амьдрал туулдгийг гэрчилсэн юм. Умм Худайфа одоо Иракийн шоронд хоригдож байна. Тэдний гэрлэлт, харгис бүлгийн эзэн ямар хүн байсан талаар "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.
Абу Бакр аль-Багдади Сирийн бүлэглэлийг удирдаж байхдаа Умм Худайфатай гэрлэжээ. Тэд 2014 оны зун хүртэл Сирийн Раккад амьдарч байсан. Худайфа одоо Иракийн шоронд террорист бүлэглэлтэй холбоотой гэх үндэслэлээр хоригдож буй.
Хэт даврагч жихадист бүлэглэлийн эрэн сурвалжлагдаж буй удирдагчийн хувьд Абу Бакр аль-Багдади гэртээ цагийг өнгөрүүлдэггүй байжээ. Нөхөр нь гэртээ байхгүй үедээ хөвгүүдээ авахаар бие хамгаалагч илгээдэг. Худайфа "Тэр надад хөвгүүдэд усанд сэлэхийг заахаар аялалд авч явах гэж байгаа гэж хэлдэг" гэжээ. Тэр л үед Худайфа гадаад ертөнцөд юу өрнөж буйг олж мэддэг. Учир нь нөхөр нь гэртээ байх үедээ Худайфаг зурагт үзүүлдэггүй байсан ба 2007 оноос хойш гар утас ашиглахыг нь хориглосон.
Гэртээ ганцаараа байх үедээ Худайфа зурагт үздэг байсан ба нөхрийнх нь хамгаалагч хүүхдүүдийг авч явснаас хойш хэд хоногийн дараа гэнэтийн мэдээг үзжээ. Түүний нөхөр зурагтаар гарч, өөрийгөө Исламын халифатын тэргүүн гэж тунхаглаж байжээ. Нөхөр нь хөвгүүддээ усанд сэлэхийг заах бус Иракийн хойд нутгийг эзлэх үедээ хамт авч явсан байв. Аль-Багдади анх удаа олон нийтийн өмнө гарч, урт сахалтайгаа, хар нөмрөг өмссөн, мусульманчуудаас үнэнч байхыг шаардаж буй дүрс бичлэг дэлхий даяар цацагдсан. Умм Худайфа үүнийг хараад маш их цочирдсон талаараа "BBC" агентлагт ярьжээ.
Иракийн эрх баригчид Умм Худайфаг Багдад дахь хорих ангид Исламын улс бүлэглэл болон бүлэглэлийн гэмт хэрэгт оролцсон эсэхийг шалгаж, хорьж байна. Тэрбээр ярилцлагын үеэр толгойгоо нэг удаа болов ч өндийлгөөгүй, дуу шуу ихтэй хорих өрөөнөөс гарах хүсэлгүй байжээ. Учир нь исламын тэргүүлэгчийн хуучин эхнэр гаднах ертөнцөөс айх айдастай болсон аж.
ГЭРЛЭЛТ
Умм Худайфа 1976 онд Иракийн хуучинсаг үзэлтэй гэр бүлд төрсөн. Хожим 1999 онд Абу Бакр аль-Багдади нэрээр алдаршсан Ибрахим Авад аль-Бадритай гэрлэжээ. Абу Бакр аль-Багдади Багдадын Их Сургуульд шариат буюу Исламын хуулийн чиглэлээр суралцаж төгссөн. Умм Худайфа тэр үеийн нөхрөө "шашин шүтлэгтэй боловч хэт даврагч биш, консерватив, нээлттэй сэтгэлгээтэй байсан" гэж дурссан. Дараа нь 2005 онд Америкийн цэргүүд Абу Бакр аль-Багдадиг баривчилж, өмнөд хэсэгт орших Кэмп Букка дахь хорих төвд жил орчмын турш хорьжээ. Суллагдсанаасаа хойш Абу Бакр аль-Багдади уур уцаартай болсон гэж Умм Худайфа хэлжээ.
"Тэр сэтгэл зүйн асуудалтай болсон. Яагаад ийм болж өөрчлөгдсөнийг асуухад миний ойлгохгүй зүйлийг мэдэж авсан гэж хариулсан" гэж Умм Худайфа дурсав. Худайфагийн үзэж буйгаар нөхөр нь хоригдож байх хугацаандаа бэлгийн дарамтад өртсөн байна. Учир нь тухайн үед Ирак дахь АНУ-ын хянадаг өөр нэг шорон болох Абу-Грайбид хоригдлуудаар бэлгийн үйлдлийг дуурайлгасан зураг, бичлэгүүд ил болсон юм. АНУ-ын цэргүүд хоригдлуудаар зүй бус зүйлс хийлгэж байсан талаар Батлан хамгаалах яам, Пентагон тайлбар өгөөгүй байдаг.
Нөхөр нь өөрчлөгдөж эхэлсэн цагаас хойш Умм Худайфа түүний хувцаснуудыг шалгадаг болжээ.
Тэрбээр нөхрийгөө зэвсэгт бүлэглэлд харьяалагддаг эсэх талаар эргэлзэж эхэлсэн байж. “Би түүнийг гэртээ ирэхэд нь, шүршүүрт орж байхад нь ч юм уу, унтахад нь хүртэл хувцсыг нь хайж, шалгадаг байсан. Би түүний биеэс хөхөрсөн эсвэл гэмтэл авсан эсэхийг хайна. Би гайхаж байсан. Би тэр үед нөхрөөсөө яагаад ийм их өөрчлөгдсөнийг, бүлэглэлд орсон эсэхийг асуух бүртээ уурыг нь хүргэдэг болсон. Надад хэцүү байсан" гэв.
Умм Худайфа "Бид үргэлж нүүдэг байсан. Үргэлж нэрсээ өөрчилж, хуурамч хэн нэгнээр явдаг. Дараа нь тэр хоёр дахь эхнэрээ авсан. Би салах хүсэлтэй байгаагаа хэлэх үед хөвгүүдийг минь өгөхгүй гэсэн болохоор хамт байсан" гэв. Иракт 2006-2008 оны хооронд шашны дайн өрнөсөн байдаг. Тухайн үед Абу Бакр аль-Багдади дайнд оролцож байсныг нь эхнэр Умм Худайфа сүүлд мэджээ. Дараа нь 2010 онд Абу Бакр аль-Багдади Иракийн Исламын улс бүлэглэлийн удирдагч болсон юм. Тус бүлэглэл 2006 онд байгуулагдсан Иракийн жихадын байгууллагуудын дээд бүлэг байв.
"Бид 2012 оны нэгдүгээр сард Сирийн Идлибийн хөдөө нутаг руу нүүсэн. Тэнд нөхөр маань эмир бүлгэмийн толгойлогч болсон байсан. Би цаашид түүнээс юу ч асуугаагүй. Надад түүнээс асуулт асуух эрх байхгүй" гэж Умм Худайфа хэлэв. Мөн тухайн үеэс эхлэн нөхөр нь Афганистаны хар нөмрөг өмсч, сахал ургуулан, гар буу барьдаг болжээ. Хожим иргэний дайны үеэр Сирийн баруун хойд хэсэгт аюулгүй байдлын нөхцөл байдал муудсан тул Абу Бакр аль-Багдади гэр бүлийн хамт зүүн зүгт Ракка хот руу нүүжээ. Хожим нь Ракка хот Исламын улс бүлэглэлийн “халифат”-ын де-факто нийслэлд тооцогдох болсон.
ТОЛГОЙЛОГЧИЙН ЭХНЭР
Нөхөр нь Исламын улс бүлэглэлийн толгойлогч болсноор Умм Худайфа жинхэнэ аймшиг юу болохыг үзжээ. Тус бүлэглэл хүний ёсноос
гажууд цаазаар авах ялыг гүйцэлдүүлдэг байсан. Умм Худайфа "Асар их цочрол, хүнлэг бус амьдрал. Цусыг шударга бусаар урсгах нь аймшигтай зүйл бөгөөд үүнтэй холбоотойгоор тэд хүн төрөлхтний бүх хэмжээг давсан. Би нөхөртөө үргэлж Исламын хуулийн дагуу цаазаар авхуулах гэж буй хүмүүсийг сайн зам чиглүүлж болох байсан талаар хэлдэг байсан. Би түүнийг яг юу хийдэг болохыг мэдэх гэж утас, зөөврийн компьютерыг нь шалгах гэж оролдсон. Гэхдээ над шиг бичиг үсэггүй хүн нууц үгийг нь бичиж чадахгүй шүү дээ" гэжээ.
Умм Худайца олон удаа нөхрөөсөө зугтаах гэж оролдсон. Гэвч хотын шалган нэвтрүүлэх дээр нөхрийнх нь харуулууд байдаг тул зугатах оролдлого хэзээ ч амжилт олоогүй. Мөн нөхөр нь 12 настай охиноо гэр бүлийн асуудлыг хариуцах үүрэг хүлээсэн найз Мансуртайгаа гэрлүүлсэн нь Худайфагийн эгдүүцлийг хүргэжээ. "Би охиноо хүнтэй суулгахыг хүсээгүй. Эсэргүүцэж олон удаа маргаан гаргасан. Тэр бүрт миний амийг авна гэж сүрдүүлдэг" гэв. Мансур нь нийт 9-30 насны найман эхнэртэй байсан аж.
Умм Худайфа 2015 оны нэгдүгээр сард хулгайлагдсан АНУ-ын тусламжийн ажилтан Кайла Мюллертэй богино хугацаанд уулзжээ. Кайла Мюллер 18 сарын турш барьцаалагдсан ба үл мэдэгдэх байдлаар нас барсан. Умм Худайфа "Би нөхрийгөө гэмт хэрэгтэн гэдгийг мэднэ. Түүний үхэлд хамаатайг ч мэднэ. Гэхдээ би юу ч хийж чадахгүй хүн шүү дээ" хэмээн уйлсан аж.
АНУ-ын цэргүүд 2019 онд Абу Бакр аль-Багдади болон түүний гэр бүлийн Сири дэх нуувчинд нэгжлэг хийжээ. Абу Бакр аль-Багдади цэргүүдээс зугтаж байхдаа гарах гарцгүй болсноор тэсрэх хантаазаа дэлбэлж, хоёр хүүхдийнхээ хамтаар амиа алдсан. Мөн дөрвөн эхнэрийн хоёр нь буудалцааны үеэр амиа алдсан юм. Тухайн үед Умм Худайфа Туркт хуурамч нэрээр амьдарч байсан. Тэрбээр 2018 онд Туркт баривчлагдаж, улмаар энэ оны эхээр Иракийн шорон руу шилжжээ. Том охин Умайма түүнтэй хамт шоронд хоригдож байгаа бол 12 настай Фатима нь залуучуудын хорих төвд хоригдож байна. Түүний нэг хүү нь Сири дэх Оросын агаарын цохилтын үеэр Хомс хотын ойролцоо амиа алдсан бол нөгөө хүү нь аавынхаа хамт нас барж, бага хүү нь асрамжийн газарт байна. Умм Худайфа хэр хугацаанд хоригдох нь тодорхойгүй байгаа ба хүүхдүүдээ тэврэхийг хамгийн их хүсдэг ажээ.
Эх сурвалж: BBC
MichelleLee 2024-06-13 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-13 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-13 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-13 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-13 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-13 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-13 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-13 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-13 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-13 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-13 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-13 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-13 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-13 109.248.128.114
Харуулах боломжгүй.
LindaArchie 2024-06-13 46.8.15.47
Харуулах боломжгүй.
Израйлийн сүйрэл 2024-06-13 79.117.107.158
хөөе палестинд үхэж байгаа хүүхдүүдийн талаар бич!! Өчнөөн мянган хүүхэд хөгшид эмэгтэйчүүдийг хядаад байхад солиотой юм бичээд байхын.
DianaGalindo 2024-06-13 92.119.193.66
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-13 202.55.188.104
ислам бол терорризм гэдэг нь тодорхой ямагт алан хядагчдыг бэлддэг манай баруун хязгаарт ч хүчээр авч байгаа