Автомашины импорт 93.3 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

Автомашины импорт 93.3 хувиар өсөв

Автомашины импорт 93.3 хувиар өсөв

Улаанбаатар хотод замын түгжрэл тулгамдсан асуудал болсоор удаж буй. Хотын түгжрэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн үе үеийн төр засгийн бодлого шийдвэрүүд хүчгүйдэж, түгжрэл нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Замын түгжрэлийг шийдэх арга замууд нь нүхэн гарц хийх, метро байгуулах томоохон төсөл, арга хэмжээнүүд гэдгийг албаныхан тодотгодог. Гэвч хөрсөн дээрээ буусан бодлого шийдвэр, үр дүн гаргах нь ховор.

Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Нийтийн тээврийн их багтаамжийн метро” төсөл болон бусад томоохон төслүүдийг Япон улсын Засгийн газраас анхааралтай ажиглаж, цаашид менежментийн болон бусад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн гэдгээ Японы талаас илэрхийлсэн.

Өмнө нь ч энэ мэт асуудал яригдаж байсныг төрийн эрх бүхий албан тушаалтнууд хэлэлцсээр ирсэн. Бид бүр “Түгжрэлийн сайд”-тай болсон. Удалгүй 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Түгжрэлийн бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан дараах хуулийн төслийг танилцуулсан. Үүнд:

Түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндэд зарцуулах бөгөөд нийтийн тээврийн төвлөрсөн багтаамж ихтэй авто зогсоолыг шийдсэний дараа төлбөртэй бүсийг тогтоож, төлбөр ногдуулах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Гэтэл Улаанбаатар хотод төлбөргүй бүү хэл төлбөртэй авто зогсоол ховор. Учир нь анхнаасаа буруу төлөвлөсөн хот зохион байгуулалт, дураараа олгосон барилгын зөвшөөрөл ийм л балагтай. Түүнчлэн Улаанбаатар хотод бүртгэлтэй суудлын автомашины татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээ конвенцын дагуу Монгол Улс нүүрс хүчлийн хийг хязгаарлах бодлогын хүрээнд нүүрсхүчлийн хийн оногдуулдаг шууд татвар болон агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан тухай мэдээлж байв.

Гэтэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 10-ны хооронд Монгол Улс 52,392 ширхэг суудлын автомашин импортолжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн байна.

Мөн дээрх хугацаанд 12,484 ширхэг ачааны автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар өсчээ. Өнөөдрийн байдлаар дийлэнх сургууль, цэцэрлэгүүд амарч замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан мэт боловч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Бид нийгэмд нэн тулгамдаад буй утаа, түгжрэлийн асуудалд анхаарлаа хандуулж нэхэн сануулж байх шаардлагатай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж