Хятад: Ариун цэврийн өрөө ашигласан хугацааг хэмждэг болов

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

Хятад: Ариун цэврийн өрөө ашигласан хугацааг хэмждэг болов

Хятад: Ариун цэврийн өрөө ашигласан хугацааг хэмждэг болов

Ойролцоогоор 1500 жилийн өмнө 252 агуй, нүхэнд сийлсэн 51,000 хөшөө бүхий Хятадын Юнгангийн буддын ангалууд нь яах аргагүй гайхалтай үзмэр юм. Гэхдээ сүүлийн үед UNESCO-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү дурсгалт газрын ариун цэврийн өрөө олны анхаарлыг татаж байна. Тус газрын ариун цэврийн өрөөнүүдэд ашиглаж буй хугацааг нь хэмждэг "цаг"-тай. Хэрэв ариун цэврийн өрөө хоосон үед "LED" дэлгэц дээр ногоон өнгөөр ​​"хоосон" гэсэн үгийг харуулдаг. Хүн ашиглаж байгаа бол хаалга түгжигдсэн минут секундийн тоог харуулна.

Юнгангийн буддын ангалд зочилсон нэгэн эмэгтэй "Би үүнийг технологийн хувьд нэлээд дэвшилтэт зохион байгуулалт гэж бодож байна. Ингэснээр гадаа оочирлож, угаалгын өрөөний хаалгыг тогших шаардлагагүй. Гэхдээ надад энэ нь бага зэрэг ичмээр санагдсан. Намайг хянаж байгаа юм шиг санагдсан” гэв. Үзэсгэлэнгийн газрын ажилтан "Xioxiang Morning Herald" сонинд хугацаа заадаг "LED" дэлгэцүүдийг үзвэр үзэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд суурилуулсан гэж мэдээлсэн.  Тэрбээр "Бид хэн нэгнийг бие засаж байхад нь хөөх боломжгүй. Мөн бид бие засах газраа тав, 10 минут ашиглах гэх мэт цагийн хязгаарлалт тогтоогоогүй" гэжээ.

UNESCO-гийн Дэлхийн өвд 2001 онд бүртгэгдсэн Юнган буддын ангал бол Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн хамгийн том үзмэрүүдийн нэг юм. Тасалбартай байгалийн үзэсгэлэнт газар 2023 онд 3 сая жуулчин хүлээн авсан нь аялал жуулчлалын хувьд дээд амжилт тогтоосон. Мөн тус газрын ажилтнууд угаалгын өрөөнөөсөө эхлэн бусад газраа засч, сайжруулж байна. Сүүлийн жилүүдэд шинэ жижиг үзмэрүүдийг нэмснээр жуулчдын хөл тасраагүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж