Дайны талбарт амиа алдагсдын тоо сүүлийн 30 жилийн дээд хэмжээнд хүрсэн

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

Дайны талбарт амиа алдагсдын тоо сүүлийн 30 жилийн дээд хэмжээнд хүрсэн

Дайны талбарт амиа алдагсдын тоо сүүлийн 30 жилийн дээд хэмжээнд хүрсэн

Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий даяар иргэний мөргөлдөөн, тулааны улмаас нас барсан хүний ​​тоо сүүлийн гучин жилийн хамгийн дээд түвшинд хүрчээ. Осло (Прио) Энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар байлдааны талбарт амь үрэгдэгсдийн тоо 2021 онд хамгийн их байсан бол 2022 болон 2023 онд буурсан байсан. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жилийн турш дайнаас болж нас барсан хүмүүсийн тоо сүүлийн 3 жилд эрс өсч, дээд түвшиндээ хүрчээ. Амиа алдагсдын тоо ийнхүү өсөхөд Этиопын Тиграй бүс дэх иргэний дайн, Оросын түрэмгийлэл, Израилийн Газын зурвасыг бөмбөгдсөн зэрэг нөлөөлсөн.

Өнгөрсөн онд мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо буурсан нь Тигрэй дэх галыг зогсоосонтой холбон тайлбарлаж байна. Гэвч 2023 онд мөргөлдөөний улмаас 122,000 хүн амь үрэгдсэн бөгөөд Украинд 71,000 гаруй хүн, Газад 35,000 хүн амиа алдсан гэсэн тооцоо гарчээ. Судалгаанаас үзэхэд дэлхийн мөргөлдөөний цар хүрээ мэдэгдэхүйц нэмэгдэж, хэд хэдэн муж улсууд нэгэн зэрэг олон мөргөлдөөнтэй тулгарсан. Жишээ нь 34 улсад 59 өөр мөргөлдөөний бүс бүртгэгдсэн байна. Африкт гэхэд 28 тусдаа мөргөлдөөн өрнөж байна. Тус тайланд сүүлийн арван жилд Африк дахь мөргөлдөөний тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 2021 оноос хойш тус тивд 330,000 гаруй хүн дайны талбарт амиа алдсан гэж тэмдэглэжээ. Америк тивд анх удаа төрийн бус мөргөлдөөн хамгийн их гарсан бөгөөд нийт 36 мөргөлдөөн гарсан байна. Эдгээрээс Мексикт бараг 14,000 хүн мөргөлдөөний улмаас нас барсан тул  хамгийн хүчирхийлэлтэй улс хэвээр байна.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж