Хамгийн баян эмэгтэйн гэрт нэгжлэг хийв

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хамгийн баян эмэгтэйн гэрт нэгжлэг хийв

Францын хамгийн баян эмэгтэй гоо сайхны бүтээгдэхүүний «L"Oreal» компанийг залгамжлагч Лилиан Беттенкурын албан байрт  цагдаагийнхан нэгжлэг хийсэн байна. Тэд баян эмэгтэйгээс тус орны улстөрчид тэдний тоонд ерөнхийлөгч Николя Саркозид төлсөн байж магадгүй гэх нууц мөнгөний талаар гэрч болох ул мөрийн баримтыг хайж байгаа юм.

Беттенкурын өмгөөлөгч нар  тэр баян эмэгтэйг мөрдөн мөшгөхөө зогсоож, хувийн мэдээлэлд нь нэвтрэх оролдлогоо зогсоохыг шүүхээс шаардсан байна. Беттенкур улстөрчдийг худалдан авсан гэх мэтийн хэдэн дуулианд нэрээ гаргуулаад байгаа билээ.

Тухайлбал, Лилиан Бетанкур татварын мөрдөлтөөс өөрийгөө хамгаалахын тулд ерөнхийлөгч Николя Саркозийн сонгуулийн компанийг санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж