
Беттенкурын өмгөөлөгч нар тэр баян эмэгтэйг мөрдөн мөшгөхөө зогсоож, хувийн мэдээлэлд нь нэвтрэх оролдлогоо зогсоохыг шүүхээс шаардсан байна. Беттенкур улстөрчдийг худалдан авсан гэх мэтийн хэдэн дуулианд нэрээ гаргуулаад байгаа билээ.
Тухайлбал, Лилиан Бетанкур татварын мөрдөлтөөс өөрийгөө хамгаалахын тулд ерөнхийлөгч Николя Саркозийн сонгуулийн компанийг санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм.