S’Outlets дэлгүүрийн барилгыг нурааснаас өөр ажил хийгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

S’Outlets дэлгүүрийн барилгыг нурааснаас өөр ажил хийгээгүй гэв

S’Outlets дэлгүүрийн барилгыг нурааснаас өөр ажил хийгээгүй гэв

Улаанбаатар хотноо өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд үер бууснаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Үйлдвэрчин хотхоны 60,61-р байрны 30 гаруй аж ахуй нэгжүүд хохирсон юм.

Тодруулбал, тухайн байрны B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг фото студи, хэвлэлийн газар, эмийн сан зэрэг аж ахуйн нэгжүүд бизнес, эд хөрөнгөөрөө хохирсноос өнөөдөр дампуурлын байдалд хүрээд байна.

Бизнесээ дахин босгох нь бүү хэл өрнөөс өрний хооронд амьдарч буй эдгээр иргэд  өнгөрсөн арван сарын хугацаанд Улаанбаатар хотын захирагчаас эхлээд  эл асуудлыг хариуцсан алба хаагчдад удаа дараа хүсэлтээ өгсөн ч тусыг эс олсон гэв.

Үерийн улмаас хохирсон иргэдийн төлөөлөл:

-2023 оны долдугаар сард болсон үерээс хойш нөхцөл байдал маш хүнд байна. Бид нийтдээ 1.7 тэрбум төгрөгийн хохирол амссан.

Тухайн үед хариуцсан байгууллагууд арга хэмжээ авна гэсэн итгэл найдвартай хүлээж байсан. Аливаа байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлд иргэдийнхээ амь нас эд хөрөнгийг хамгаалах нь төрийн үүрэг байдаг. Бид эрсдэлийн үнэлгээгээ хийлгээд шат, шатны, хороо, дүүрэг, Нийслэлийн удирдлагуудад хандсан боловч бидний өргөдөл гомдол архивд хадгалагдсаар 2024 оны гуравдугаар сарын нүүрийг үзсэн. Бид бизнесээ эргэж босгоход үнэхээр хүнд байна. Ямар ч арга хэмжээ авалгүй бүтэн жил боллоо. Одоо дахиад үер болбол саяны үерт автсан газар яг хэвээрээ байна. Төрөөс S’Outlets дэлгүүрийн барилгыг нурааснаас өөр ямар ч ажил хийгээгүй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж