ОХУ, Беларусийн цөмийн зэвсгийн хамтарсан сургуулилалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

ОХУ, Беларусийн цөмийн зэвсгийн хамтарсан сургуулилалт эхэллээ

ОХУ, Беларусийн цөмийн зэвсгийн хамтарсан сургуулилалт эхэллээ

Орос, Беларусь хоёр улсын зэвсэгт хүчин Мягмар гаригаас стратегийн бус цөмийн зэвсгийн хамтарсан сургуулилалт хийж эхэллээ. Энэ нь өнгөрсөн сарын эхээр Москвагийн зарласан өргөн хүрээний сургуулилалтын хоёрдугаар шат юм. Ерөнхийлөгч Путин барууны орнуудын заналхийлэл, өдөөн хатгалгын хариуд цэргийн сургуулилалт хийх тушаалыг тавдугаар сард гаргасан билээ. Мөн энэ үеэр Беларусийн удирдагч Александр Лукашенко стратегийн бус цөмийн зэвсэг тээвэрлэгчдээ гэнэтийн шалгалт хийхийг тушаажээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас нийтэлсэн бичлэгийг харахад хуягт машинууд болон пуужин тээвэрлэгчид талбайг дайран өнгөрч, тийрэлтэт болон бөмбөгдөгч онгоцууд нисэх зурвасаас хөөрч байв. Сургуулилалт нь стратегийн бус цөмийн зэвсгийг байлдааны зориулалтаар ашиглах ангиудын бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилготойг мөн яамнаас мэдээллээ.

Сургуулилалтын байршлыг тодорхой мэдээлээгүй байна. Гэхдээ өнгөрсөн сарын сүүлээр болсон эхний шатны сургуулилалт Украины зарим эзлэгдсэн бүс нутагтай хил залгаа оршдог Өмнөд цэргийн тойрогт болжээ.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж