Хууль зөрчсөн үйлдлийг яаралтай шалгаж, хариу өгөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн үйлдлийг яаралтай шалгаж, хариу өгөхийг шаардав

Хууль зөрчсөн үйлдлийг яаралтай шалгаж, хариу өгөхийг шаардав

НЭМЭЛТ: 

Ардчилсан намын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа өнөөдөр /2024.06.12/ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/, Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-т шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Иргэдэд мөнгө тараадаг, үнэгүй үйлчилгээ, бэлэг сэлт өгдөг зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар тэмцээн зохион байгуулах нэрийдлээр бэлэн мөнгө тараасан. Энэ асуудлыг баримтжуулж, СЕХ, цагдаагийн байгууллагад хандсан боловч цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон.

Мөн УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэнд-Аюуш өөрийн намын байрандаа тухайн багийн иргэдийг авчирч 100 мянган төгрөг тараан, МАН-ын 10 нэр дэвшигчийн нэрийг бичиж тусгайлан бэлдсэн саналын хуудсыг бөглүүлж байгаад газар дээрээ баригдсан. Иймэрхүү хууль зөрчсөн үйлдлүүд хаа сайгүй гарч байгаа тул СЕХ-нд шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Ховд аймгийн Жаргалан суманд гарсан хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хуулийн байгууллагаар нэн яаралтай горимоор шалгуулж, хариуг яаралтай мэдэгдэх. Өмнө нь гарсан зөрчлийн талаарх улс төрийн намуудын гомдлыг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар Цагдаагийн ерөнхий газрын удирдлага тайлбар өгөх, СЕХ-ны аймаг, нийслэл, сум, багийн хэсгийн хороодын гишүүдийн танилцуулга мэдээллийг зарлах. Төрийн албан хаагчид сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах ямар нэг үйлдэл хийвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдгийг сануулах. Санал тоолох машиныг санамсаргүй түүврийн аргаар тестэлж шалгах, машинд уншигдсан саналын хуудасны тоо дэлгэцэд гарах үеийн буюу санал тоолох үеийн процессыг улс төрийн намуудын төлөөллийг байлцуулан тестлэх, санал авах ажиллагаа дууссанаас хойш 30 минутын дотор дүнг гаргах зэрэг шаардлагыг улс төрийн намууд СЕХ-нд хүргүүлж буй юм байна.

АН: Эрх баригчид мөнгөөрөө халгиж, цалгиж байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.06.12/-нд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Лхагвадорж хэлэхдээ, МАН-ынхан, эрх баригчид сонгогчдын саналыг худалдаж авах, сонгогчийн нэрийн жагсаалт дээр луйвар хийж байгаа асуудлын эсрэг бусад нам эвслийг Ардчилсан намтай нэгдэхийг уриаллаа. Сонгуулийн сурталчилгаа эхлээд гурав хонож байхад  Ардчилсан намын дарга болон нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийж байгаа уулзалтыг ямар нэгэн байдлаар харлуулах үйл ажиллагаа олширч байна. Цаашид ч нэмэгдэх нь ойлгомжтой байна.  Тиймээс монголчууд та бүхэн өнгөрсөн найман жилийн алдааг засах уриатай оролцож  байгаа Ардчилсан намд эрх баригч намыг харлуулахыг хүсвэл олон олон баримт байна. Бид сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалж, эерэгээр оролцож байгаа. Гэтэл Ардчилсан намыг харлуулах, хорих чиглэлээр ажиллаж, хууль хяналтын байгууллагын хатуу хяналт дор байлгаж нэг алдаа гаргах юм бол тухайн нэр дэвшигчийг эргүүлэн татах зорилготой ажиллаж байна гэлээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын штаб дээр хүчирхийллийн хэрэг гарсан гэх мэдээлэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр,  шүүхээр гэм буруутай гэдгийг тогтоогоогүй байхад хэн нэгнийг гүтгэж харлуулна гэдэг бол эрээ цээргүй үйлдэл. Шударгаар өрсөлдөхийг уриалчихаад цахим орчинд нэр нүүрээ нуусан багны цаанаас гүтгэдэг, тэр бүү хэл хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй асуудал.  Ийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Эрх баригчид мөнгөтэй байна, мөнгөөрөө халгиж, цалгиж байна. Энэ их мөнгөөрөө өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт, үйлдвэр байгуулахгүй яасан юм бэ. Сонгууль дөхөхөөр иргэдэд мөнгө тараадаг энэ үйлдлийн чинь хариуг ард иргэд өгнө. Монголын ард түмэн ухаажсан, хэрсүүжсэн. Та нарын арга залинд одоо хууртахгүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж