Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүд цэргийн алба хаах шийдвэр гарч, насны дарааллаар цэрэгт явж эхэлснээс хойш хэдийнэ 18 сар өнгөрчээ. Тэгвэл хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин 18 сарын албаа хааж дуусчээ. Жин 31 настай.
Түүнийг цэргээс халагдсаныг "Big Hit Music" агентлаг албан ёсоор мэдэгдлээ. Мөн халагдаж ирэх өдөр нь ямар нэгэн онцгой арга хэмжээ зохион байгуулахгүй, энэ өдөр зөвхөн цэргийн үүрэгтнүүдэд зориулагдсан байдгийг шүтэн бишрэгчдэд сануулсан байжээ. Олноор цугларч ямар нэгэн асуудал үүсгэх вий гэсэн болгоомжлолын үүднээс шүтэн бишрэгчдийг тэр өдөр ирэхгүй байхыг хүссэн байна.
Гэхдээ Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл "SBS" тухайн өдөр гадаа нь хүлээж, шууд дамжуулалт хийжээ. Шууд дамжуулалтаас харахад Жин мөр зэрэгцэн алба хаасан найз нөхдөө тэвэрч байв. Дараа нь хамтлагийн яг одоо албаа хааж буй зарим гишүүн түүнийг угтан авч, баглаа цэцэг өгчээ. Хамтлагийн ахлагч "RM" энэ үеэр "Dynamite" дууг саксофон хөгжмөөр тогложээ.
Эх сурвалж: HOLLYWOOD REPORTER
Холбоотой мэдээ