Цэрэг гишүүд хэн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Цэрэг гишүүд хэн хэн бэ?

Өнөөдөр монголчууд эр цэргийн баяраа тэмдэглэж байна. Харин УИХ-ын гишүүдээс эр цэргийн алба хаасан хийгээд цэргийн цолтой нь хэн хэн байна вэ гэдгийг сонирхож үзлээ. Хамгийн өндөр цолтой нь Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга асан бригадын генерал Х.Жекей. Түүнээс цэргийн цолтой ямар гишүүд байдгийг сонирхсон юм. Х.Жекей генералын санаанд орсон цэрэг гишүүдийг тоочвол Р.Амаржаргал, С.Баяр, Ц.Батбаяр, Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ нар байна. Мөн П.Алтангэрэл, Ш.Сайхансамбуу нар цэргийн алба хаасан гэж ангийн нөхөд нь хэлж байв. Бас гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар тус бүр хоёр жил цэргийн сургуульд  суралцжээ. Ирээдүйн офицер болох байсан тэд харин зах зээлд уруу татагдаж сургуулиа орхин бизнес хөөсөн юм байна.
УИХ-д цөөхөн эмэгтэй сонгогддог ч тэдний дотор офицерууд байдаг. Одоогийн УИХ-д гишүүн Д.Арвин байгаа бол эмэгтэйчүүдээс парламентад хамгийн олон улирч сонгогдсон Т.Ганди сайд бас цэрэг бүсгүй юм.
  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж