Ирэх Евро эдгээр тамирчдын сүүлийн бүжиг байх болно

ЕВРО-2024

Ирэх Евро эдгээр тамирчдын сүүлийн бүжиг байх болно

Ирэх Евро эдгээр тамирчдын сүүлийн бүжиг байх болно

17 дахь удаагийн Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад нээлтээ хийхэд ердөө хоёрхон өдөр үлдлээ. "Европын зүрхэнд нэгдье" уриатай энэ удаагийн Евро олон зүйлээрээ онцлог болж байна. Таван тэрбум үзэгч татна гэгдэж буй ирэх Евро эдгээр домгуудын сүүлийн бүжиг байх болно.


Лука Модрич (38) – Хорват

Бага насандаа дайны гашуун зовлонг туулж, хөлбөмбөгчин болох өгөгдөлгүй гэгдэж байсан алтан бөмбөгийн эзэн Лука Модрич тав дахь Евродоо оролцох гэж байна. Хэдхэн сарын өмнө зодог тайлах тухай бодож байсан тэрбээр эцэст нь Реал Мадридтай гэрээгээ нэг жилээр сунгаж чадсан. Түүний форм, бэлтгэлжилт, бие бялдар урьдынх шигээ нөлөөтэй байгаа учир Хорватын шигшээ багийнхаа гол хүн байх болно. Хорватын уураг тархи тэрбээр 2008 оноос хойш Еврогийн 13 тоглолтод оролцож, гурван гоол оруулжээ.

Оливер Жиру (37) – Франц

Францын довтолгооны шугамыг олон жил дааж буй Жиру ирэх Евро үдэлтийнх байх болно гэдгээ зарлачихсан. Бүр Европын хөлбөмбөгийг орхиж, Америкийг зорихоор гэрээ байгуулжээ. Тэр ч утгаараа ирэх тэмцээнд түрүүлж, амар сайхандаа жаргах санаатай байна. Тэрбээр Еврогийн 11 тоглолтод гурван гоол оруулж, 2016 онд нутаг дээрээ аман хүзүүдэж байв.

Кристиано Роналдо (39) – Португал

Дахин давтагдашгүй, цорын ганц Кристиано Роналдог энэ жагсаалтад орсон байгааг харах гунигтай байгаа нь лавтай. Хэдий Европын хөлбөмбөгийг орхисон ч Саудын Арабд өнгөрүүлсэн багагүй хугацаандаа олон рекорд эвдэж, гоолын бороо оруулсаар байна. Роберто Мартинез ч түүнийг эргэлзэхгүй шигшээ багт дуудсан. 2016 оны Еврогийн аварга Роналдо нийт таван Еврогийн 25 тоглолт, хоёр финалд 14 гоол оруулж, есөн гоолын дамжуулалт өгчээ.

Тони Кроос (34) – Герман

Германы шигшээгээс зодог тайлж, нэг хэсэг амарсан Тони Кроос эцэст нь эх орондоо болж буй Еврод амжилт үзүүлэхээр эргэн ирлээ. Тэрбээр саяхан Реал Мадридын хамтаар тав дахь удаагаа УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн ч багаас явах шийдвэр гаргасан. Ирэх Еврогийн дараа шинэ замналынхаа талаар нухацтай бодох биз. Хэрэв Германы шигшээ түрүүлвэл Тони Кроосын нэр алтан бөмбөгийн өрсөлдөөнд дээгүүр яригдана. Ямартай ч талбайн удирдаач дөрөв дэх Евродоо оролцох гэж байна.

Пепе (41) – Португал

Цагтаа ногоон талбайн чанга залуусын нэг байж, олон довтлогчийн айдсыг төрүүлж явсан Пепе харих болоогүй. 40 гарсан ч сайн тоглолтоо хадгалж, Роналдогийн хамтаар шигшээ багтаа зүтгэхээр дуудагджээ. Дөрөв дэх Евродоо оролцох гэж буй Пепе 19 тоглолтод хоёр гоол оруулсан үзүүлэлттэй.

Хесус Навас (38) – Испани

Мөнхийн залуу, үрчлээ суудаггүй гэгддэг Хесус Навас өрсөлдөөн ихтэй Испанийн шигшээд дуудагджээ. Цагтаа Манчестер Ситигийн хамтаар Премьер лигт түрүүлж явсан тэрбээр нутгийнхаа Севильяаг зорьсноосоо тун сайн тоглолтыг үзүүлж буй. Хэзээ ч гол дүр байгаагүй ч туслах дүрээ тултал гүйцэтгэдэг Навас дэлхийн аварга, Европын аварга, Үндэстнүүдийн лиг гээд түрүүлж үзээгүй цом үгүй.

Хамгийн сонирхолтой нь Хесус Навас ганцхан удаа Еврод тоглож үзсэн нь тэртээ 2012 онд. Тэрбээр гурван тоглолтод нэг гоол оруулж байжээ. Өөрөөр хэлбэл, 12 жилийн дараа дахин Еврод тоглох гэж байна.

Каспер Шмейхель (37) – Дани

2016 онд Лэйстерийн хамтаар Премьер лигт түрүүлж, түүхээ бүтээчихсэн хүү Шмейхель дахин Еврод тоглоно. Аав Шмейхель хүүгээ бодвол 1992 онд Еврод түрүүлж байв. Харин хүү нь 2021 оны Еврод хагас шигшээд үлдсэн түүхтэй. Тэгвэл энэ удаад амжилтаа ахиулж чадах болов уу? Каспер гурав дахь Евродоо оролцоно.

Роберт Левандовски (35) – Польш

Польш гоолын машин Левандовски дахин нэг удаа шигшээ багаа чирээд Еврод оролцоно. Очсон газар, тоглосон лиг бүртээ гоол оруулдаг тэрбээр ирэх 2026 оны дэлхийн аваргын дараа шигшээ багаасаа зодог тайлах яриа гарчээ. Түүнээс өмнө сүүлийн Евродоо торгон жолоо өргөх гэж байна. Левандовски гурван Еврод 11 тоглолтод оролцохдоо таван гоол оруулжээ.

Марко Арнаутович (35) – Австри

Ур чадвар, нөөц бололцоогоо бүрэн ашигласан бол Марко өдийд шилдгүүдийн эгнээнд яригдах байв. Гэсэн хэдий ч Австрийн шигшээн гол хүн мөнөөс мөн. Түүний ур чадвар, гоолын мэдрэмж гайхалтай гэдгийг хөлбөмбөг сонирхогчид эчнээ мэднэ. Тэрбээр хоёр Еврод оролцохдоо нэг гоол оруулжээ.

Аксель Витцел (35) – Бельги

Тээр жил Оросын Зенит руу биш өөр баг руу явсан бол Модрич, Кроос шиг биш юм гэхэд дөхөж очих амжилт үзүүлэх байсан болов уу? Европын олон ч том багууд түүний араас хөөцөлдөж байсан. Гэхдээ одоо Атлетико Мадридад Диего Симеонегийн удирдлага дор муугүй тоглож байгаа. Бельгийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг Витцел гурав дахь Евродоо оролцоно.

Мануэль Нойер (38) – Герман

Хаалгачийн байрлалд өөрчлөлт хийсэн домогт Нойер сүүлийн ганц удаа шигшээ багтаа туслахаар ирлээ. Бэртэл гэмтлийн улмаас жил гаруй хугацаанд талбайд гараагүй тэрбээр 2022 оны дэлхийн аваргаас хойш шигшээ багтаа тоглоогүй гэх. Харин сүүлийн хоёр ч нөхөрсөг тоглолтод талбайд гарчээ. Түүний эргэн ирсэнд Марк-Андре тер Штеген л дурамжхан байгаа биз. Арга ч үгүй. Насаараа Нойерт дарагдаж, Германы шигшээ багийн эхний сонголт болж чадалгүй л явна. Ирэх Еврод Нагельсманн хэнийг нь гараанд гаргах вэ гэдэг сонирхолтой байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MichelleLee 2024-06-12 46.8.17.40

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

LindseyMarie 2024-06-12 46.8.106.179

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

LisaSmith 2024-06-12 46.8.23.124

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

AndreaRinehart 2024-06-12 109.248.128.70

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

NaomiGarcia 2024-06-12 95.182.127.156

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

TianaPeacock 2024-06-12 188.130.129.188

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

AprilArmstrong 2024-06-12 109.248.204.105

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

SarahEsquivel 2024-06-12 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

AlbertaOliveira 2024-06-12 109.248.12.10

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

MelissaDallich 2024-06-12 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

DeniseWaters 2024-06-12 109.248.142.121

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

TaraPerry 2024-06-12 188.130.129.197

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

ShellyAnderson 2024-06-12 109.248.15.162

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

DesireeMorales 2024-06-12 188.130.185.36

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

JenVang 2024-06-12 109.248.128.114

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

LindaArchie 2024-06-12 46.8.15.47

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

DianaGalindo 2024-06-12 92.119.193.66

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

NicoleMoody 2024-06-12 95.182.126.101

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

LauraRiley 2024-06-12 109.248.14.119

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

JeanetteBauman 2024-06-12 188.130.129.91

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

MaheMartinez 2024-06-12 109.248.204.126

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

ShaunaJones 2024-06-12 109.248.129.228

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

RuthRamirez 2024-06-12 45.11.21.212

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

HollyLarson 2024-06-12 45.11.21.157

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

AngelicaTurner 2024-06-12 46.8.10.213

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

Зочин 2024-06-12 103.212.119.168

Наснб хязгаарыг нь хэдээр тогтоосон юм бэ. Бүжиглэж чадаж байвал болдог юм биш үү.

Avatar

TamikoThompson 2024-06-12 188.130.129.213

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

ClaudiaTaylor 2024-06-12 46.8.17.108

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

DebbieChildress 2024-06-12 188.130.128.238

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

TrinaMartin 2024-06-12 188.130.185.193

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2729918

Avatar

Бадарч тахар 2024-06-12 103.57.92.248

Энэ удаа харин Укриан сайн үзчих байх шүү ! боломжийн улсуудтай нэг хэсэгт орсон байна лэ

Avatar

KristyLove 2024-06-12 109.248.12.164

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2729918

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж