Аялал зугаалга, амралтын үе хаяанд ирэв. Их хотын бужигнасан их хөл хөдөлгөөн, стрессээс түр ч болов ангижрахаар гэр бүл, найз нөхдөөрөө зуны налгар өдрүүд, ахархан саруудад эх орныхоо үзэсгэлэнт байгалийг тольдохоор хүссэн газар руугаа хүлгийн жолоо залдаг. Аялалд явахад маш олон зүйлс хэрэг болдог гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх туршлагатай хүмүүс олон байх. Атал хөөрүү сэтгэлээр хам хум бэлдээд гараад шидчихдэг хүмүүс ч цөөнгүй бий. Тиймээс аяллын хэрэгсэл ямар үнэ ханштай байгаа, ямар зүйлс бэлдэж авч явбал хэрэгтэй байдаг талаар бид сурвалжиллаа.
Аяллын хэрэгсэл худалдаалж буй асарт сонирхсон бараа нэг бүрийнхээ үнийг асууж, хэрхэн ашигладгийг шалгааж, чанар материалыг барьж үзэн, эргүүлж тойруулж харан зогсох эрэгтэйг Г.Мөнхцогт гэдэг. Тэрбээр эхнэрийн хамт маргааш гарах аялалдаа зориулж дутуу зүйлсээ бэлдэхээр ирсэн нь энэ аж. Тус асарт мини гэрлээс эхлээд аялалд авч явж болох хүний бүхий л хэрэгцээ цөм бүрэн харагдана. Хол замд олон хоногоор аялалд явж үзээгүй осолдохгүй майхан, сандал, газын плитк аваад ихэвчлэн гэртээ идэж уух зүйлсээ бэлдээд аваад явчихдаг миний хувьд гаднаас нь хараад зарим зүйлсэд нэр өгч үл чадна. Худалдагч эрэгтэй тэр хоёрын асуусан асуулт бүрд төвөгшөөлгүй хариулна. Халбага сэрээний ком, кофе чанагч, чийгний гудас, хүүхдийн аяллын сандал мөн хүүхдийн хөтөч гэх мэт гар доорх зүйлсийг худалдан авч хайрцагт хийж худалдагч залуугаар бэлдүүлжээ. Авсан барааных нь тооцоог өөр нэг эмэгтэй хийх аж. Энэ газар бол Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төвийн гаднах задгай талбайд байрлуулсан асарт дэлгэсэн аяллын хэрэгслийн худалдаа юм. Энэхүү газарт аяллын иж бүрэн хэрэгсэл худалдаалж буй дөрвөн асар байв. Асрууд цөм хүн ихтэй. Худалдагч нар сонирхсон, асуусан хүн бүрд бараа бүтээгдэхүүнээ тайлбарлан зогсоно. Бид баруун талаасаа гурав дах асарт очив. Үүдэндээ нэг болон хоёр хүний зориулалт бүхий майхныг дэлгэжээ.
Дотроо зузаан зориулалтын матрасстай, урт нарийнхан, дөрвөн улирлын буюу цас борооны хамгаалалттай гэж худалдагч залуу тайлбарлана. Мөн говь газарт авч явбал илүү зүгээр элс шороо орохгүй материалтай аж. Тус майхан нэг хүнийх нь нэг сая 250 мянган төгрөгийн үнэтэй. Хоёр хүнийх нь нэг сая 950 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Майхны ор сүүлийн үед тренд болоод байгааг худалдагч залуу хэлэв. Учир нь майханд газар унтахаар зарим хүмүүсийн бөөр нуруу өвддөг байна. Тэдгээр хүмүүс майхны орыг илүү сонирхож худалдан авалт хийж байгаа ажээ. Майхны ор 500 мянган төгрөг. Бас нэг эрэлттэй зүйл нь машины сүүдрэвч аж. Хүмүүс зам зуур амарч буудаллахдаа тэр бүр майхан бариад байх боломжгүй учир цаг зав хэмнэх, ажиллагаа багатай машины сүүдрэвчийг сонирхож худалдаж авдаг болсон байна. Энэ нь мөн л өнгө загвар хэмжээнээсээ хамаараад 150000-350000 төгрөг хүртэлх үнэтэй байдаг байна.
Цаашлаад ширээ, сандал, гэрэл, шорлогны зуух, аяллын хөлдөөгч, хүрз, элс шавраас гаргагч, дугуй хийлэгч, татлага, усны сав гээд өнгө загварын өргөн сонголттой аялалд зориулсан зүйлс цөм байв. Түүгээр ч барахгүй эмнэлгийн анхан шатны тусламжийн хэрэгсэл бүхий хайрцаг хүртэл зардаг ажээ.
Ц.Гүнсанаа“Аялалд явахад эвхэгддэг аль болох авсаархан зүйлсийг авч явбал зүгээр байдаг. Ерөнхийдөө майхан сав, ширээ сандал, тогоо шанага, хоол ундыг хүмүүс бол бэлдчихдэг шүү дээ. Тиймээс аюулгүй байдлыг хангах шаардлагатай хэдэн зүйлсийг нэмж хэлье. Суудлын жижиг машинтай хүмүүс тээшиндээ хөнжил гудсаа хийгээд дүүрчихдэг тиймээс машины бокстой байх хэрэгтэй. Мөн бороо усанд суух тохиолдол их гардаг учир зориулалтын татлага, хүрз, элс шавраас гаргагч зэргийг зайлшгүй авч явах шаардлагатай. Дээрээс нь дугуй хийлэгч. Мөн чанартай гэрэл, хүйтэн баригч, машины хогийн сав гээд бэлдэх хэрэгтэй. Заавал нэг дор бүгдийг бэлдэх шаардлагагүй нэг нэгээр гэхдээ нэг удаа хэрэглээд хаядаг бус удаан хэрэглэхээ бодож чанартайг нь сонгохыг зөвлөж байна” гэв.
Задгай талбайд аяны хамгийн чухал хэрэгслийн нэг болох асар майхнуудыг өнгө загварын өргөн сонголттой задгай талбайд дэлгэж байрлуулжээ. Хэмжээ чанар, багтаамж зэргээсээ шалтгаалаад үнэ харилцан адилгүй. Хамгийн багадаа шиддэг 3-4 хүний майхан 189000 төгрөг байсан бол хамгийн үнэтэй нь гурван сая орчим төгрөг байв.
Аялалд зориулсан хэрэгсэл бүхэн өнгө загвар, материал брэндээсээ шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байв. Жишээлбэл газын плетка 59000-250000 төгрөг. Аяллын кофе чанагч 149900- 499000 төгрөгийн үнэтэй. Дөрвөн сандалтай ширээ 150000 гэж байхад 89000 төгрөг түүнээс дээш үнэтэй хүртэл байв. Гэрэлний хувьд 79000-250000 төгрөг. Найман тоннын есөн метртэй татлага 259000 төгрөг. Тогоо 69000-200000 төгрөг, мах шарагч 79000-350000 төгрөг хүртэл үнэтэй байлаа.
АЯЛАЛД МАШ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БЭЛДДЭГ
-Аялал гэдэг бол миний хувьд хамгийн гайхалтай зүйл. Бид жил бүр гэр бүлээрээ аялдаг. 21 аймгаар аялсан. Энэ жил сумуудаар тойрч аялна хэмээн ярих залуу бол дээр дурдсан аяллын хэрэгсэл худалдаж авсан залуу юм. Тэрбээр би өөрөө эмч хүн тиймээс аялахдаа гэр бүлийнхээ эрүүл мэндэд маш их анхаардаг. Хол замд хүүхдүүдийн гэдэс эвгүйрхэх, наад зах нь машинд удаан явахад дотор нь муухайрах зэрэг асуудлууд гардаг. Тиймээс энэ бүхнийг нэгт тавьдаг. Мөн хол замд олон өдрийн аялалд тав тухай байх хэрэгтэй. Тийм учраас бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй байдаг. Тиймээс аяллын хэрэгслийн чанар, иж бүрэн байдлыг чухалчилдаг хэмээн Г.Мөнхцогт ярина.
Манай гэр бүлийн хувьд бол маш туршлагатай болсон. Анх хол замд аялалд явж эхлэхдээ хямд болоод нэг удаа хэрэглээд өнгөрчих зүйлсийг авдаг байсан. Жил бүр аялаад туршлагажаад ирэхээр чанартай эдэлгээ удаан байх зүйлс байх нь хамгийн зөв сонголт юм байна гэдгийг ойлгосон. Сүүлдээ ямар шинэ содон зүйл гарсан байна, загвар материал нь илүү сайжирсныг нь судлаад авчихдаг болдог юм байна. Чанартайг нь авчихвал жил бүр солих шаардлагагүй. Манай майхан гэхэд л дөрвөн жил болж байгаа дараа жил солино гэж бодож байгаа гэв. Тэрбээр аялалд явахад машин тэрэгний бүрэн бүтэн байдал, зорчих газар орноо сайн судлах, аяллын туршид хэрэглэх майхан сав, тогоо, гэрэл чийдэн, гол уснаас гаргах олс татлага гээд дурдаад байвал их. Тиймээс хүмүүс өөрсдөө сайн судлаад аялалд авч явах бэлтгэлээ маш сайн базаах нь чухал гэдгийг анх удаа хол замд аялахаар төлөвлөж буй хүмүүст зөвлөлөө.
MichelleLee 2024-06-12 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-12 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-12 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-12 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-12 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-12 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-12 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-12 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-12 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-12 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-12 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-12 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-12 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-12 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-12 109.248.128.114
Харуулах боломжгүй.
LindaArchie 2024-06-12 46.8.15.47
Харуулах боломжгүй.
DianaGalindo 2024-06-12 92.119.193.66
Харуулах боломжгүй.
NicoleMoody 2024-06-12 95.182.126.101
Харуулах боломжгүй.
LauraRiley 2024-06-12 109.248.14.119
Харуулах боломжгүй.
JeanetteBauman 2024-06-12 188.130.129.91
Харуулах боломжгүй.
MaheMartinez 2024-06-12 109.248.204.126
Харуулах боломжгүй.
ShaunaJones 2024-06-12 109.248.129.228
Харуулах боломжгүй.
RuthRamirez 2024-06-12 45.11.21.212
Харуулах боломжгүй.
HollyLarson 2024-06-12 45.11.21.157
Харуулах боломжгүй.
AngelicaTurner 2024-06-12 46.8.10.213
Харуулах боломжгүй.
TamikoThompson 2024-06-12 188.130.129.213
Харуулах боломжгүй.
ClaudiaTaylor 2024-06-12 46.8.17.108
Харуулах боломжгүй.
DebbieChildress 2024-06-12 188.130.128.238
Харуулах боломжгүй.
TrinaMartin 2024-06-12 188.130.185.193
Харуулах боломжгүй.
KristyLove 2024-06-12 109.248.12.164
Харуулах боломжгүй.