Хаа сайгүй томоохон худалдааны төвүүд нээгдэж, цахим дэлгүүр трэнд болохоос өмнөх үе бол Америкийн их дэлгүүрүүдийн алтан үе. Энэ үед дэлгүүрүүд энгийн худалдааны төвөөс илүү гарсан цогц үйлчилгээг үзүүлдэг байв. Тодруулбал, та дэлгүүрт очоод цай уух, гоо сайхны үйлчилгээ авах, хүүхдээ харуулах, тэр бүү хэл сармагчин, пума ирвэс зэрэг ховор чамин амьтдыг тэндээс худалдаж авах боломжтой байсан.
Дэлгүүрийн барилгуудын цаад эзэд нь тэрбумтан эрчүүд байсан боловч өдөр тутмын үйл ажиллагааг нь эмэгтэйчүүд удирддаг байжээ. Тодруулбал, Хортенс Одлум, Дороти Шэвер, Жералдин Стуц нар Америкийн хамгийн том, шилдэг дэлгүүрүүдийг удирдаж, амжилтад хөтөлсөн. Тэдний талаар Жюли Сатоугийн "When Women Ran Fifth Avenue: The Glamour and Power at the Sun of American Fashion" буюу “Эмэгтэйчүүд тавдугаар өргөн чөлөөг эзэгнэх цаг: Америкийн хувцас загварын дур булаам, хүчирхэг байдал” нэртэй номд өгүүлжээ.
Уг номд өгүүлснээр тухайн үед их дэлгүүр гэдэг нь эмэгтэйчүүд цуглардаг, хов жив ярьдаг, илүү тансаг амьдралыг мөрөөддөг тийм газар байжээ. Лондон дахь “Harrods”, Парис дахь “Le Bon Marche Rive Gauche” дэлгүүрүүд тэр үедээ шуугиан дэгдээж, дэлгүүр хэсэх соёлыг түгээхэд голчлон нөлөөлсөн юм.
Их дэлгүүрийн хувьсал нь бизнес эрхлэгч, удирдагч эмэгтэйчүүдийн үнэ цэнийг нийгэмд өөрөөр таниулснаас гадна аль дэлгүүрээс юу худалдаж авах нь бидний хэн болохыг илэрхийлнэ гэдгийг ойлгуулсан. Цаашилбал, хүн дэлгүүрээр үйлчлүүлэх үед үүсэх амьд харилцааг онцолж өгсөн юм. Гэвч өнөө цагт энэ харилцааг автоматжуулалт заналхийлэх болсон нь нууц биш.
“Эмэгтэйчүүд цугларах газар ховор байх үед их дэлгүүрүүд анх нээгдэж байв. Тэнд уулзах нь эмэгтэйчүүдийн хувьд ховорхон тохиох боломж байсан. Бараг л уран зөгнөлийн ертөнц гэхэд болно. Эмэгтэйчүүд нэг дор цугларч, бие биеэсээ зөвлөгөө авч, хамт олны уур амьсгалыг мэдэрдэг байв. Дэлгүүр хэснэ гэдэг сэтгэл зүйн өндөр мэдрэмж, таашаал авдаг үйлдэл байлаа” гэж Жюли Сатоу хэлжээ.
Дэлгүүрийн үйлчлүүлэгчдээс гадна худалдагч нарын хувьд ч энэ цаг үе алтан үе байжээ. Яагаад гэвэл ажил эрхлэлт нь олон эмэгтэйд бие даасан байдлын амтыг мэдрүүлж, худалдаа, загвар, үйлчилгээ зэрэг янз бүрийн салбарт карьер хөгжүүлэх боломжийг олгосон. Эмэгтэйчүүд бизнест манлайлах нь ховор цаг үед Хортенс Одлум, Дороти Шэвер, Жералдин Стуц нар чимээгүй анхдагчид болжээ.
Тэдний намтар түүх нь ил тод бус байдаг тул чимээгүй анхдагчид гэж нэрлэдэг. Дороти Шэвер л гэхэд зөвхөн өөрөө манлайлаад зогсохгүй бусад олон эмэгтэйн замыг засчээ. Тэрээр маш олон эмэгтэйг амжилтад хүргэсэн юм. “TIME” сэтгүүл 1947 онд түүнийг “Карьерын оргилд гарсан №1 эмэгтэй” гэж нэрлэсэн нь ховор тохиолдол байв.
Дороти Шэвер тэр жил 40 сая ам.доллараар үнэлэгдэх бизнесийг удирдаж байсан бөгөөд 1959 онд нас бартлаа “Lord & Taylor”-ын ерөнхийлөгч хэвээр байжээ. Тус дэлгүүрийн жилийн борлуулалт 100 сая ам.доллар хүрч байсан. Дороти Шэвер нь одоогийн “Fashion Group International”-ийн гишүүн бөгөөд “American Look” брэндийн загвар зохион бүтээгч байжээ. “American Look” брэндээс өмнө америк эмэгтэйчүүд ихэвчлэн Парисын загварын шоунуудад танилцуулагдсан загваруудаар гангарах, эсвэл хямд, орон нутагт үйлдвэрлэсэн хувцаснуудыг сонгодог байсан.
Эмэгтэйчүүд төрөлхийн хүйсийн онцлогоосоо хамаараад дэлгүүр ажиллуулахад илүү тохиромжтой байжээ. Хортенс Одлум л гэхэд дэлгүүрийг зочломтгой газар болгохыг маш их зорьсон. Мөн аль ч насны, ямар ч ажил мэргэжилтэй эмэгтэй орж ирсэн тэр дэлгүүр хүртээмжтэй байгаасай гэж Одлум хүссэн. Тэр өөрийгөө тэр их дэлгүүрийн гэрийн эзэгтэй мэтээр хардаг байв. Одлум өөрөө загварт дуртай, хувцаслалтдаа маш их анхаарал хандуулдаг байжээ.
Харин Жералдин Стуцын хувьд Анри Бендел 1964 онд дэлгүүрээ дампуурлаас аврах сүүлчийн оролдлого болгон түүнийг ажилд авсан байдаг. Стуц гурван жилийн дотор дэлгүүрийн борлуулалтыг хоёр дахин нэмэгдүүлжээ.
Дээрх гурван эмэгтэй гурвуулаа л дэлгүүрүүддээ онцгой уур амьсгалыг бүрдүүлсэн. Харин өнөөдөр дэлгүүр гэдэг газар өмнөх шигээ сэтгэл хөдөлгөм байхаа больжээ.
Жюли Сатоу хэлэхдээ “Их дэлгүүрийн алтан үеийг дурсах үргэлж гунигтай байдаг. Өнөөдөр хүмүүс ТикТок хүртэл ашиглаад, бага төсөвтэйгөөр өөрийн брэндийг бий болгож байна. Дэлгүүрүүдийн зүгээс эмэгтэйчүүдэд олгож буй боломж өмнөхөөсөө хамаагүй багассан” гэжээ.
Эх сурвалж: CNN
MichelleLee 2024-06-12 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-12 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-12 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-12 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-12 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-12 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-12 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-12 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-12 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-12 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-12 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-12 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-12 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-12 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-12 109.248.128.114
Харуулах боломжгүй.
LindaArchie 2024-06-12 46.8.15.47
Харуулах боломжгүй.
DianaGalindo 2024-06-12 92.119.193.66
Харуулах боломжгүй.
NicoleMoody 2024-06-12 95.182.126.101
Харуулах боломжгүй.
LauraRiley 2024-06-12 109.248.14.119
Харуулах боломжгүй.
JeanetteBauman 2024-06-12 188.130.129.91
Харуулах боломжгүй.
MaheMartinez 2024-06-12 109.248.204.126
Харуулах боломжгүй.
ShaunaJones 2024-06-12 109.248.129.228
Харуулах боломжгүй.
RuthRamirez 2024-06-12 45.11.21.212
Харуулах боломжгүй.
HollyLarson 2024-06-12 45.11.21.157
Харуулах боломжгүй.
AngelicaTurner 2024-06-12 46.8.10.213
Харуулах боломжгүй.
TamikoThompson 2024-06-12 188.130.129.213
Харуулах боломжгүй.
ClaudiaTaylor 2024-06-12 46.8.17.108
Харуулах боломжгүй.
DebbieChildress 2024-06-12 188.130.128.238
Харуулах боломжгүй.
TrinaMartin 2024-06-12 188.130.185.193
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-12 139.5.218.15
Улс төр эмэгтэйчүүдэд хамаагүй зүйл. Энэ утгаараа тэдэнд сонгох сонгогдох эрх байх ёсгүй. Эмэгтэйчүүд сонголтоо буруу хийдэг.
KristyLove 2024-06-12 109.248.12.164
Харуулах боломжгүй.
Бадарч тахар 2024-06-12 103.57.92.248
Одоо их дэлгүүрт эрчүүд цуглаж хов жив ярьдаг болсон бас мөрөөднө !
Нэргүй 2024-06-12 139.5.217.50
Харин хүүхнүүд баар, шөнийн клуб, стрип, буудлаар full