АН-ын нэр дэвшигчид 1 дүгээр тойрогт сурталчилгаагаа эхлүүллээ

сонгууль-2024 - 2024-site 10

АН-ын нэр дэвшигчид 1 дүгээр тойрогт сурталчилгаагаа эхлүүллээ

АН-ын нэр дэвшигчид 1 дүгээр тойрогт сурталчилгаагаа эхлүүллээ

Хангайн бүс буюу 1-р тойрогт Ардчилсан намын есөн нэр дэвшигч өрсөлдөж буй. Тус бүсэд намаасаа итгэл хүлээн нэр дэвшиж буй тэдний дунд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар багтаж байна.

Харин бусад зургаан нэр дэвшигчийн хувьд улс төрд шинээр орж байгаа чадварлаг залуус багтжээ. Тодруулбал, хуульч О.Алтангэрэл, “UB cab” компанийг үүсгэн байгуулагч, бизнесмен П.Мөнхтулга, Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, залуу бизнес эрхлэгчид болох Г.Хосбаяр, Э.Болорчулуун, Д.Цогтбаатар нар багтжээ.

Ардчилсан намаас хангайн бүсэд өрсөлдөж буй есөн нэр дэвшигч бүс нутгаа хөгжүүлэх өөр өөрсдийн төлөвлөгөөтэй, хийж бүтээх зорилт тависнаа сурталчилгааны нээлтийн үеэр илэрхийлэв. Улс эх орноо өөрчлөн хөгжүүлэх тэдний хүсэл зоригийг дэмжиж буйгаа иргэд илэрхийлж, ялалт байгуулахыг ерөөлөө.

АН-ын Сонгуулийн стаб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж