Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад намд уриалж байна

2024-site 10

Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад намд уриалж байна

Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад намд уриалж байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй Монгол Ардын Нам сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор өчигдөр эхлүүлсэн. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлтэд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй Улсын Их Хурал, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг та бид хамтдаа энэ сонгуулиар эхлүүлж байна” хэмээн нээлтийн үгээ эхлүүлэв.

Тэрбээр Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, шинэ 30 жилийн хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн ирэх дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөө, нэр дэвшилтийн талаар танилцуулав.

Мөн “Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэх болно. Энэ ч утгаараа Монгол Ардын Намын жагсаалтын тэргүүнд хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан манай улсын шилдэг залуу мэргэжилтэн Г.Лувсанжамцыг урьсан юм. Энэ удаагийн сонгууль жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү, эсвэл улстөрчид нь өөрсдөө жагсаалтад өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн шинэ соёл тогтох сонголт байх болно. Энэ бол ард түмний ялалт байх болно. Тиймээс Ардын Нам ялах нь ард түмний ялалт байх болно” гэлээ.

Мөн ирэх дөрвөн жил Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Мянганы зам төслийн үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь, боомтуудтай холбосон таван тойрог авто замын төслийг хэрэгжүүлэх, Шинэ хоршоо хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх болно гэдгийг онцлов.

Түүнчлэн 20 минутын хотыг байгуулна, хотын төвийг Хөшигийн хөндийтэй холбож, нийслэлийн Их, Бага тойрууд төвлөрсөн төрийн эрх мэдлийг задалж, нийтийн үйлчилгээний нэг цэгийн төвийг “E Mongolia” төсөлтэй уялдуулан шинээр байгуулна, шинэ хот, шинэ 30 жилийн бэлгэдэл “Go Mongolia” гүүрийг байгуулна, Үндэсний баялгийн сангаар үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Сингапур улсын загвараар хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарын цогц реформыг хийнэ гэдгээ онцоллоо.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сурталчилгааны нээлтэд оролцохдоо “Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа, сонгуульдаа заавал оролцохыг ард иргэд, залуучууддаа, хилийн чанадад амьдарч буй монголчууддаа уриалж байна” гэв.

МА

МАН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж