20 жил хоригдсон бүсгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

20 жил хоригдсон бүсгүй

Малика  Оуфкир бол Мороккогийн одоогийн хааны эцэг Хассан II –ны аллагыг зохион байгуулагч хэмээн сэжиглэгдсэн генерал Оуфкирын охин юм. Оуфкирыг цаазаар авсан бөгөөд түүний зургаан хүүхэд энэ хэргийн төлөө 20 жил шоронд хоригдох ял авчээ.
Гэвч Малика бүсгүйн гачлан үүнээс ч өмнө эхэлсэн аж. Тэрбээр Хассан II -ын эцэг, хаан Мохамед V-ын өргөмөл охин аж. Хаан өөрийн төрсөн охин Лалла Мина гүнжийг эгчтэй болгохоор генерал Оуфкир болон түүний эхнэрээс охиныг нь өргөж авахыг хүсчээ. Хааны хүсэл ч тааллаар болж, генерал охиноо өргүүлэхийг зөвшөөрсөн юм.

Харин Маликын үлгэрийн юм шиг амьдрал аймшиг болон хувирчээ.  Тэрбээр 17 нас хүртлээ тансаг харшид хоригдол шиг амьдарсан аж. Малика гэр бүлийнхэнтэйгээ энгийн хүн шиг амьдрахыг хүсч байсан ч тэр гадаад ертөнцийг зөвхөн машины цонхоор л хардаг байв. Малика Альзацийн удирдагчын гэрт түүний нууц амрагууд болон боолуудын дунд ертөнцөөс бараг тасарсан дундад зууны уламжлалаар амьдарч байжээ. 

1972 онд хааны амь насанд халдах гэсэн оролдлого гарснаар  энэ үлгэрийн амьдрал  төгсгөл болсон юм. Тэр үед Малика гэртээ буцаж очиход маш ойрхон байжээ. Түүнд үдэшлэгт явах, Европоор зугаалж, мөнгө үрэх гээд гэр бүлийнхэнтэйгээ хамт байхаас бусад бүх зүйл байжээ. Түүнийг хаана ч явсан хамгаалагч, цагдаа нар харгалздаг байсан юм.  Хааныг алах оролдлого бүтэлгүйтэж,  Маликын эцэг Оуфкир нас баржээ. Түүнийг амиа хорлосон гэсэн цуу тарсан юм. Гэсэн ч хааны өшөө авалт  Оуфкирын гэр бүл дээр буужээ. Түүний эхнэр болон  2-18 настай зургаан хүүхэд 20 жил шоронд хоригдсон юм. Шоронгын туйлын хүнд нөхцөлд тэд үхлээс бусдыг үзжээ.  Өлсгөлөн, тэвчихийн  аргагүй халуун, тэсгим хүйтэн, хулгана, хилэнцэт хорхой, могой хаа сайгүй үүрлэсэн бие биенээсээ тусгаарлагдсан харанхуй нүхэнд тэднийг хорьсон юм. Тэд зөвхөн бие биенийхээ дуу хоолойг  сэм сонсдог байжээ. 

Энэ 20 жил жил тэд ертөнцөөс тусгаарлагдсан юм. Баривчлагдах үедээ 18 настай байсан Малика сурч боловсорч, хайрлаж,  дурлаж, гэр бүл, үр хүүхэдтэй болох хамгийн сайхан насаа шоронд өнгөрүүлсэн юм.  Түүний дүү нарт  ч хүүхэд нас байсангүй. Тэд өлсөж цанган, хүнд өвчин тусч, бүр амиа хорлохыг оролдсон үе байсан ч тэр бүхнийг тэсч гарч чаджээ.

Хамгийн хатуу дэглэмтэй  шоронгын нэг  Bir-Jdid –д 11 жил хоригдсоны эцэст түүний дөрвөн дүү тэндээс оргосон юм. Тэд сардин загасны лаазаар халбага хийж түүгээрээ нүх ухаж байжээ. Хэд хоногын дараа тэд Францын нэгэн радио станцтай холбоо тогтоосноор олон улсын хүний эрхийн байгууллагууд  хааны  эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж,  тэднийг суллуулсан аж.  Гэвч гэр бүлийхний үлдсэн хүмүүсийг хаан  өөр шоронд шилжүүлэн, суллах хүртлээ мөн л хэдэн жил хорьсон юм.  Нэгэн халуун гэр бүлийг салгаж, шоронд олон жил үйл тамыг нь эдлүүлсэн нь шударга ёс гэж байна уу гэж бодогдоход хүргэж байна.  Тэднийг хорьж байсан хаан гэгч их шоглоомтой эдгээд гэдэг нь гарцаагүй. Та үүнийг уншаад тэд үнэхээр бодит  хүмүүс мөн үү, энэ үнэхээр болсон явдал уу гэж асуух байх.  Би ч бас ингэж бодлоо. Гэвч ийм зүйл хаа сайгүй тохиолдож байгаа.  Биднийг  ном уншиж, хоолоо идэж, ажилдаа явж,  эсвэл амарч байхад  хажууд ийм зүйл  болж байж ч магад.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж