"Гурвансайхан сумд хэрэгжүүлсэн тѳслѳѳ улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж яваа"

2024-site 10

"Гурвансайхан сумд хэрэгжүүлсэн тѳслѳѳ улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж яваа"

"Гурвансайхан сумд хэрэгжүүлсэн тѳслѳѳ улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж яваа"
"Р.Эрдэнэбүрэн миний дүүгийн найз л даа. Америкаас ирснийхээ дараа түүнтэй уулзан хэрэгжүүлж буй ‘Иргэдийн оролцоотой сумын хѳгжил’ тѳслийнх нь талаар сонсож, тѳсѳл нь таалагдсан болохоор дэмжих болсон. Дундговь аймгийн Гурвансайхан сумд хэрэгжүүлсэн тѳслѳѳ Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайхан санагдлаа. Хѳдѳѳ орон нутгуудын сумуудыг хѳгжүүлэх олон тѳсөл туршигдсан байх. Хѳрѳнгѳ зарцуулаад бариад ѳгсѳн байгууламжууд тийм ч оновчтой биш байгаа нь анзаарагдлаа. Сумын иргэдийн оролцоогүйгээр ямар ч хѳрѳнгѳ оруулалт үр дүнгүй болдог юм байна. Р.Эрдэнэбүрэн 2014 оноос тѳрсѳн сумдаа хэрэгжүүлэхээр иргэдийг цуглуулаад ярьж эхлэв. Тэдэнд итгэл үнэмшил тѳртѳл бараг гурван жилийн хугацаа зарцуулсан гэсэн. 2019 он гэхэд сумын тѳвийн бүх айл дэд бүтэц болох цэвэр бохир ус болон цахилгаан дулаанаар холбогдож дуусчээ. Хүмүүсийн сэтгэлгээ болон хандлагыг ѳѳрчлѳхгүйгээр ѳѳрчлѳлтийг хийх амаргүй. Барилга хот байгуулалтын яамны тѳрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан маань энэ тѳслийг бодлогын түвшинд хэрэгжүүлэхэд дэм болсон. Иргэдийн оролцоо ногоон байгууламж дээр улам идэвхиждэг.
Иргэдийн идэвхитэй оролцоо энэ загвар тѳслийн амин сүнс нь юм шүү дээ. Хүмүүс цѳѳн хүнтэй сумын асуудал гэж бодоод байх шиг байгаа юм. Сумын тѳвийн иргэдээс гадна малчдын асуудал ч бас шийдэгдэнэ.
Сумын тѳв дээр сайн сургуультай байх, сайн эмнэлэгтэй байхаас гадна тѳрийн чанартай үйлчилгээ авах гэхчилэн бүгд багтана. Энэ бүхнийг хийхийн тулд итгэл үнэмшил дээр нь хамтарч ажиллах нь чухал” гэж тэрбээр ярьсан юм.
Р.Эрдэнэбүрэн 1974 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумд тѳрж, сумдаа наймдугаар анги, Мандалговь хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулиудыг тѳгсѳѳд, 1992 онд МУИС-ийн хуулийн ангид элссэн. Улмаар сурч байхдаа шалгалт ѳгч тэнцээд, 1993-1998 онyyдад Туркийн Анкарагийн их сургуулийн хуулийн ангид суралцан тѳгсчээ.
2004 онд “Эх орон Ардчилал” эвслээс УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд сонгогдож байв. 2008-2009 oнд Байгаль Орчны сайдын зѳвлѳхѳѳр ажиллаж байгаад гадагшаа сургуульд явж мэргэжил дээшлүүлсэн. 2012-2015 онуудад Барилга хот байгуулалтын яамны тѳрийн нарийн бичгийн даргаар, 2016 онд Хѳдѳлмѳрийн яамны тѳрийн нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажиллажээ. 2018 оноос “Иргэдийн оролцоотой сумын хѳгжил” тѳслийг сумдуудад хэрэгжүүлэх зорилгоор компани байгуулан ажиллав.
Ѳнѳѳдѳр Улаанбаатар хотын түгжрэл нь олуулаа хотод амьдраад байгаатай холбоотой. Ѳндѳр боловсролтой залуус юу ч амлаад модон жорлонтой, дэд бүтэцгүй, тав тухгүй хѳдѳѳ нутаг руу явахгүй.
Хѳдѳѳ орон нутгуудын хѳгжлийг шинэ түвшинд гаргаж байж тэднийг ирүүлэх тухай ярьж болно. Харин Р.Эрдэнэбүрэн энэ тѳслѳѳ 2014 онд эхлүүлэн бараг 10 жилийн турш Дундговь аймгийн Гурвансайхан сумыг иргэдийнх нь оролцоотойгоор загвар тѳсѳл болгон хэрэгжүүлж чадсан залуу. Олон залуус мѳрѳѳдлѳѳ ярьдаг бол тэр мѳрѳѳдлѳѳ бодит ажил болгож чадсан юм. “Гурвансайхан сумаас 30 км зайд орших “Салхитын мѳнгѳний орд”-ын гаргаж байгаа бүтээгдэхүүний нэг хувийг хайлуулбал таван тн цагаан мѳнгѳ болно. Гэтэл Монгол Улс тэр хэмжээний мѳнгийг Хятадаас аваад, түүгээр нь 300 гаруй дархан болон аж ахуйн нэгжүүд мѳнгѳн эдлэл, гоёл хийж байна. Хэрвээ энэ мѳнгийг угааж хайлуулж чадвал тэр олон хүн энд ирж суурьшин урлал хийх боломжтой.
"Тэд нэг дороо суурьшвал туршлагаа хуваалцахаас гадна, ашиглаж буй химийн бодисоо ч хянаж, цэвэрлэх байгууламжаа ч байгуулж болно” гэж хэлсэн түүний санаа сонирхолтой санагдлаа.
Энэ удаагийн УИХ-ын “Говийн бүс”-д АН-aaс нэр дэвшиж буй тэрбээр “Говийн бүсэд тулгамдаж буй усны асуудлаа зѳв шийдэж чадвал, уул уурхайн үйлдвэрлэл болон аялал жуулчлал хѳгжих бүрэн боломжтой” гэж дүгнэж байна. Монгол Улсад шийдэгдэж чадахгүй байгаа сумын хѳгжлийг иргэдийн оролцоотойгоор шийдэж, загвар болгож чадсан Р.Эрдэнэбүрэнг бодлого боловсруулан шийдвэр гаргах эрх мэдэлд байх ёстой гэж үзэн дэмжиж байгаа. Тэр бол мѳрѳѳдлѳѳ ажил хэрэг болгож яваа залуу…
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрахын сонгуулийн штаб
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж