Оршин суух зөвшөөрөлтэй цагаачдын мэдээллийг нягтлан, тэтгэврийн системд хамруулах ажлыг Японы засгийн газар хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан Даваа гаригт мэдээллээ. Тодруулбал, Японд оршин сууж буй гадаадын иргэд өргөдөл гаргах эсвэл ажил олгогчийн бүртгэлээр тэтгэврийн системд хамрагдах боломжтой. Зарим тохиолдолд тэтгэврийн системд хүсэлт гаргагчийн визний мэдээллийг нягтална. Ирэх аравдугаар сараас эхлэн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр тогтоолгох гадаад иргэдийн мэдээллийг оновчтойгоор цуглуулахын тулд тэтгэврийн үйлчилгээний системийг шинэчлэхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Хэрэв гадаадын иргэн тэтгэврийн системд бүртгүүлж амжаагүй бол яамнаас бүртгэл хүссэн албан бичиг авна. Хэрэв бүртгэлтэй иргэн бол тэтгэвэрт шууд хамрагдаж магадгүй. Энэхүү арга хэмжээ нь Японд байгаа гадаадын бүх оршин суугчдын даатгалын шимтгэл төлүүлэх явдлыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр нийгмийн даатгалын тэтгэмж авах эрхийг хангах юм. Японд оршин суух хаягтай 20-59 насны бүх хүн харьяалал харгалзахгүйгээр тухайн улсын тэтгэврийн системд хамрагддаг. Үүний дараа 65 наснаас эхлэн тэтгэвэр авах эрхтэй болно. Тэтгэврийн хэмжээ 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн 16,980 иен болсон.
Эх сурвалж: Japan Today
Холбоотой мэдээ