Төрд бэлтгэгдсэн төрийн түшээ

сонгууль-2024

Төрд бэлтгэгдсэн төрийн түшээ

Төрд бэлтгэгдсэн төрийн түшээ

Говь, хүн хоёр хүйн холбоотой. Тиймдээ ч туулж барамгүй их тал, тэнгэр алдлах уудам нутаг нь хүнийг алсын хараатай холын бодолтой болгодог байх. Т.Энхтүвшин бол говийг таньж мэдэрсэн говьтой ярилцаж учраа ололцсон нэгэн.

Эгэл жирийн сэхээтэн, өнөр гэр бүлд төрж өссөн хүү өнөөдөр төр түшилцэж явна. Зургаагийн зургаан хүү, ганц охинтой энэ айл хүүхдүүдээ өрсөлдөх чадвартай, бие даасан хүмүүс болгон хүмүүжүүлжээ. Түүний аавыг Дорноговийнхон мөн л андахгүй. ”Буурал дарга”, “Говийн наран”-гийн Төмөртогоо дарга гэвэл дунд болон дундаас дээш насныхан дуу алдан танина. Т.Энхтүвшин аавынхаа тухай ярихдаа “Бахархал гэвэл аавыгаа л хэлнэ. 23-хан насандаа АИХ-ын депутатаар сонгогдож байсан…” гэж нэгэн сонинд ярьсантай нүд таарснаа санаж байна. Түүний намтраас нь өөрөө өөрийгөө бүтээсэн үнэ цэнтэй замнал бүхэлдээ ханхалдаг.

. Мэргэжилтнээс эхлэн бүх шатны хариуцлагатай албанд зүтгэсэн он жилүүд нь түүнийг Монгол төрийн бэлтгэгдсэн боловсон хүчний эгнээнд зүй ёсоор аваачжээ. Мөн төрийн их ажлын хажуугаар багийн спортыг нутагтаа хөгжүүлэхийн төлөө 15 жил зүрх, тархиа чилээсэн хүн. Дунд сургуулийн 6-р ангиасаа эхлэн волейболлын спортоор хичээллэж Спортын мастер цол хүртсэн. 2005 оноос өнөөдрийг хүртэл аймгийн Волейболлын холбооны тэргүүнээр ажиллан улсдаа үнэлэгдэх том холбоо болгож чаджээ.

Багийн спортоор хүүхэд наснаас хичээллэснийх багаар ажиллах чадварыг өөрийн оюунд бат гүн суулгаж чадсан нь төрийн хариуцлага өндөр албыг хашиж, албан тушаалын шат бүрээр ахиж, олны итгэлийг дааж явахын баттай суурь болсон гэж үздэг.

 “Хийж бүтээе” хэмээн зориглон зорьсон хүнд цаг хугацаа гэдэг дэндүү хурдан, тунчиг богинохон юм. Ид дээрээ дэрвэж яваа түүнд Монгол төрийн бат тогтвортой байдлын төлөө өөрийн оюун ухаан, ажлын туршлага, мэдлэг, зүрх сэтгэлээ зориулан ажиллах нь хэрэгтэй бас байх ёстой зүйлсийн нэг юм. Хууль тогтоомж санаачилж, бодлого хэрэгжүүлж, байнгын хороог толгойлж, ажлын хэсгийг тэргүүлж говь нутгаа аж үйлдвэржсэн, шинэ техник технологи хөгжсөн орчин цагийн хот болгож чадсаныг Дорноговь нутгийн өнөөгийн дүр төрх бэлхнээ илтгэнэ. Цаашлаад говийн бүс нутаг тэр чигээрээ Монгол Улсынхаа эдийн засгийн тулгуур багана болж хөгжихөд түүний ажлын туршлага, төрийн ажлын мэдлэг ур чадвар, эдийн засагч мэргэжил нь том суурь болно гэдэгт итгэж байна.

 Одоо бүс нутгийн хөгжлийн тухай хүн бүр ярьж, төр засаг ч энэ зүг рүү түлхүү анхаардаг болж. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, барилга байшин, үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, мал аж ахуй гэлтгүй соёл урлаг, спорт, эрүүл мэнд, боловсрол нийгмийн халамж үйлчилгээ, хүмүүнлэгийн салбарт урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт хийгдэж энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг зөвхөн Дорноговьчууд төдийгүй Монголчуудын бахархал болгож байгаа олон жишээг дурдаж болно.

 Төрийн жолоо барилцах, засгийн хэргийг түшилцэх олон боломж сонголтуудыг ардчилсан улс орон зүг чигээ болгодог. Үүний жишгээр Төмөртогоогийн Энхтүвшинд энэ боломж дахин нээгдэж байна.

Жишиг тогтоогчдод дахин цэцэг шидлээ. Хүлээн авна уу?

Т.ЭНХТҮВШИНГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж