ТЦА: Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2024.06.11-нд нийтлэгдсэн

ТЦА: Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

ТЦА: Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнийг айлчлалтай холбоотойгоор түр хугацаанд хаана гэдгийг мэдээллээ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийж байна. Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж