Их Британид 12 настай хөвгүүд хүн амины хэрэг үйлджээ

Хуучирсан мэдээ: 2024.06.11-нд нийтлэгдсэн

Их Британид 12 настай хөвгүүд хүн амины хэрэг үйлджээ

Их Британид 12 настай хөвгүүд хүн амины хэрэг үйлджээ

Их Британийн 12 настай хоёр хөвгүүн өнгөрсөн арваннэгдүгээр сард нэг эрэгтэйг хутгалж, амийг нь хороосон нь Даваа гаригт тогтоогдсон байна. Хуулийн дагуу нэрийг нь нууцалсан хоёр хөвгүүн Английн төв хэсэгт орших Вулверхэмптон хотын цэцэрлэгт хүрээлэнд 19 настай Шон Сисахайг хөнөөсөн гэж Вест Мидлендсийн цагдаагийн газар мэдэгдэв. Шон Сисахай нь хэрэг гарахаас зургаан сарын өмнө Ангильягаас Их Британид ирсэн байжээ.

Цагдаагийн мэдээлснээр, хэрэг гарах үед Сисахай найзуудын хамт цэцэрлэгт хүрээлэнд уулзаж байгаад ганцаараа гэр лүгээ харьж байжээ. Тэр үед хөвгүүд ирж маргаан өдөөсөн ба мөрлөж унагаснаар зодоон эхэлсэн. Хөвгүүд тухайн үед 42.5 см урт хутгатай явж байсан ба Сисахайг хэд хэдэн удаа хутгалж, толгойг нь дэвссэн байна. Гэрчийн мэдүүлснээр хутга барьж байсан нэг хөвгүүн нь Сисахайн цээж рүү хутгийг нэвт бүлжээ.

Шүүх хурал ирэх долдугаар сард болно. Хохирогчийн эцэг эх Их Британид ирсэн ба шүүхээс үнэн зөв, шударга шүүхийг хүссэн байна.  Хэрэг гарснаас хоёр өдрийн дараа хөвгүүдийг баривчилсан бөгөөд хутга барьж байсан хөвгүүн орон доороо хутгаа нууж байсан. Өөр нэг хөвгүүн нь цус болсон хувцсаа угаалгын өрөөнд нуусан байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж