Хойд Солонгосын цэргүүд Өмнөдийн хилийг зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.11-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын цэргүүд Өмнөдийн хилийг зөрчжээ

Хойд Солонгосын цэргүүд Өмнөдийн хилийг зөрчжээ

Хойд Солонгосын цэргүүд өнгөрсөн Ням гаригт Өмнөдийн хилийг зөрчжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын арми анхааруулах буудлага хийсэн тухай Мягмар гаригт мэдэгдэв.

Хэвлэлд мэдээлснээр, 20-30 цэрэг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт 50 метр нэвтэрчээ.

Хоёр Солонгос хоорондын цэрэггүй бүсэд цус урсгасан ширүүн мөргөлдөөн үе үе гардаг. Гэвч энэ удаагийн хувьд хойд солонгосчууд санаатайгаар хил зөрчөөгүй гэж ажиглагчид үзэж байна. Мөн Өмнөдийн анхааруулах буудлагын хариуд хариу гал нээгээгүй учир Ням гаригийн хэрэг явдал нь өөр дайсагналын эх үүсвэр болохгүй гэж дүгнэжээ.

Барилгын багаж хэрэгсэл барьсан цэргүүд хилийн шугамын ойролцоо ямар нэг ажил хийж байсан. Өмнөдийн арми анхааруулах буудлага хийсний дараа тэд даруй буцсан гэж Сөүлийн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ. Ой мод ихтэй хэсэгт тэмдэг тэмдэглэгээ тод харагдаагүй тул цэргүүд санаандгүй хил нэвтэрсэн байж магадгүй.

248 км урт, дөрвөн км өргөнтэй цэрэггүй бүс нь дэлхийн хамгийн хүнд зэвсэглэсэн хил юм. Хилийн ойр орчимд хоёр сая орчим тэсрэх бөмбөг байрлуулсан байдаг.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж