"Өнөр бүсэд хамгийн том өргөн чөлөөг бий болгохыг зорьсон"

сонгууль-2024 - 2024-site 10

"Өнөр бүсэд хамгийн том өргөн чөлөөг бий болгохыг зорьсон"

"Өнөр бүсэд хамгийн том өргөн чөлөөг бий болгохыг зорьсон"
УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдрийн өглөөний алхалтаа нийслэлийн хамгийн том өргөн чөлөө болох Өнөр бүсээс эхлүүлж иргэдтэй уулзаж ярилцлаа. Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүсэд өнгөрсөн хугацаанд 2000-аад гарааш, чингэлгийг буулгаж иргэдэд ээлтэй тохижилт бүтээн байгуулалт хийснийг иргэд сайшааж байв.
Нэр дэвшигч Н.Алтаншагай хэлэхдээ "Энэ бүсэд нийслэлийн хамгийн том өргөн чөлөөг бий болгож, тохижилт хийх нь миний зорилт байсан. Энэ маань ч өнөөдөр биеллээ олж энэ өргөн чөлөөгөөрөө алхаж иргэдтэйгээ уулзаж буйдаа баяртай байна" гэлээ.
Түүнчлэн алхалтынхаа үеэр Тохижилт, үйлчилгээний ажилчдын санал, сэтгэгдлийг сонслоо. Тэд цалин хангамж нэмэгдэж, бүтээн байгуулалт эрс нэмэгдсэнийг онцлоод, иргэд олон нийт бидний хөдөлмөрийг хүндэлж, бүтээн байгуулалтдаа хүндэтгэлтэй хандахыг уриалж байв.
Н.АЛТАНШАГАЙГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж