Хятад –аялагчдын заавал очих газар

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хятад –аялагчдын заавал очих газар

1. Өглөө эрт захаар ор
Нутгийн иргэдийн жирийн нэг өдөр ч таны хувьд шинэ содон зүйл байна. Тэдний хэрхэн амьдарч, юу идэж, өглөөнөөс орой болтол юу хийдэг нь бас л нэг давтагдашгүй амьдралын хэв маяг.  Хятад хоол бол таныг гайхашруулах бас л нэг зүйл. Олон жижиг тавагтай, ихэнхдээ жигнэсэн хачин сонин хоолноос бүгдээс нь амтлаад үз. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Харагдаж байгаа шигээ муухай байдаггүй юм шүү. Наймаалцах бол Хятадад маш дэлгэрсэн ойлголт. Хүмүүс хоорондоо хэрхэн наймаалцаж байгааг ажиглах  зугаатай ажил гэдгийг  та удахгүй ойлгоно.  Янз бүрийн жимс, хоол унд, бараа гээд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад бүр зүйлийг та тэндээс олно. Гэхдээ та энэ бүхнийг автобусны цонхоор олж харж чадахгүй гэдгийг анхаараарай.

2. McDonald-ыг март
Хятадад очсон гэж ярихын тулд та хоолыг нь амсаж үзсэн байх хэрэгтэй. Бэлэн гоймон идэж байж та жинхэнэ Хятад хоолны амтыг мэдрэх болно. Lanzhou  халуун шөл, үхрийн махны амттай Guilin-аар гэдсээ дүүргэхэд хэсэгтээ өл даана шүү.

3. Дугуйгаар Лижиан-ыг үз
Лижианг бол  мартагдсан хуучин хотын хамгийн үзэсгэлэнтэй муж.  Дугуй түрээсэлж аваад хотыг тойроход  гайхалтай олон зүйл үзнэ.

4. Тэнгэрийн сүм диваажин бодит ертөнцийн зааг
Тэнгэрийн сүмийн энергийг өөр юутай ч харьцуулашгүй гэлцдэг. Хориотой хотоос  холгүй оршдог тэнгэрийн сүм Хятадын сүсэг бишрэлийн хамгийн том цогцолбор юм.  Үнэхээр том. Хориотой хотоос тав дахин том гээд бод доо. Цогцолборыг бүхэлд нь үзэхэд нэг өдөр хангалтгүй. Сүмийн гадаах  талбайд хүмүүс тулааны урлагаар хичээллэж, хятад шатраа тоглож суугааг харж болно.

5. Хутонг-оор зочил
Хутонг бол Хятадуудын үе дамжин амьдарч ирсэн хамгийн нарийхан  гудамжтай хороолол юм. Хэрэв та гол замаас гарч тэдгээр хорооллын нэгэн гудамжинд орсон бол айж эмээх хэрэггүй. Тэндхийн хүмүүс гадны хүмүүст дасаагүй ч инээмсэглэн юу байгаагаараа таныг дайлна.  Хоёр хүн ч зөрж болохооргүй, дэлхий дээрх хамгийн нарийхан гудамж тэнд байдаг юм.

6. Тянь Ань Мин талбайд цаасан шувуу хөөргө
Тянь ань Мин талбай бол дэлхий дээрх хамгийн том талбай гэдгээрээ алдартай. Ийм том талбай байдаг аа гэж та бодно. Мэдээж цаасан шувуу хөөргөх  хамгийн тохиомжтой газар энэ.  Салхи ихтэй газарыг олж очихоо бүү мартаарай.

7. Юнь Нань нүүдэлчдийн суурин
Хэрэв та дэгүүр захаар явж ядарсан бол хамгийн бөглүү энэ газрыг сонирхоорой. хэрэгтэй. Суурингын  оршин суугчид таныг өрөм нь сагсайсан сарлагын сүүгээр дайлах нь гарцаагүй.  Тэндхийн иргэд маш найрсан хүмүүс болохоор учраа ололцоход ядах юмгүй.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж