Орос Хятадад талархав

Хуучирсан мэдээ: 2024.06.11-нд нийтлэгдсэн

Орос Хятадад талархав

Орос Хятадад талархав

Швейцарьт зохион байгуулагдах гэж буй Украины энхийн бага хуралд Хятад оролцохгүй гэж мэдэгдсэнд Орос талархав. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нижний Новгород хотод зохион байгуулагдаж буй "BRICS"-ийн гишүүн орнуудын уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ванг Ид биечлэн талархал илэрхийлжээ.

Украины энхийн бага хурал  нь дайныг зогсоох арга хэмжээг авч хэлэлцэх ба Орос, Хятад улсууд оролцохгүй гэж мэдэгдсэн. Лавров Хятадыг тэнцвэртэй, тууштай хандсанд талархсан байна. Тэрбээр мөн бага хурал зохион байгуулж буйг буруутгажээ. Ванг И талархлыг хүлээн авч, Оросын өмнөд улсуудад үзүүлэх нөлөө, явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Мөн "BRICS" дэх Оросын байр суурийг үргэлж хадгалахад тусална гэв.

"BRICS"-ийн гишүүн орнуудын уулзалт Оросын Нижний Новгород хотод Даваа гаригаас эхлэн хоёр өдрийн хугацаатай зохион байгуулагдаж байна. Анх таван гишүүн оронтой уулзалт болдог байсан бол  нэгдүгээр сард Египет, Этиоп, Иран, Арабын нэгдсэн Эмират улсууд албан ёсны гишүүнээр элссэн. Уулзалтын өргөтгөсөн хэлбэрт Турк зэрэг 15 орон уригджээ. ОХУ-ын даргалсан хурал өнгөрсөн сард Ираны Зүүн Азербайжан мужид нисдэг тэрэгний ослоор амиа алдсан ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан нарыг хүндэтгэснээр эхэлсэн юм.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж