Хиймэл оюун ухааны өрсөлдөөнд "Apple" хөл нийлүүлэн оролцох зорилго тавьж, "Siri" дуут туслах болон үйлдлийн системдээ "ChatGPT" ашиглах болжээ. Компанийн захирал Тим Кук Даваа гаригт болсон хөгжүүлэгчдийн арга хэмжээ дээр хиймэл оюун ухаанд суурилсан "Siri" хэд хэдэн шинэ зүйлсийг хийж чадах талаар онцолсон байна. Шинэчилсэн системийг "Apple Intelligence" гэж нэрлэх ба шинээр гарах бүтээгдэхүүнүүдэд суулгагдсан байна.
Энэхүү алхам нь "Apple" компанийг хиймэл оюун ухааны салбарын оргилд хүргэнэ гэж Кук мэдэгдэв. "Apple Intelligence" гарна гэх мэдэгдлийг бүх хүн таатай хүлээн авсангүй.
"Tesla"-гийн гүйцэтгэх захирал Элон Маск "Apple"-ыг буруутгаж, өгөгдлийн аюулгүй байдлын улмаас аль ч компанидаа "iPhone"-г хориглоно гэж сүрдүүлжээ. Тэрбээр ‘OpenAI’-д бүх мэдээллийг өгсний дараа юу болох боломжтойг ‘Apple’ мэдэхгүй байна. Энэ компани та нарыг аюулд оруулж байна" гэжээ. "OpenAI" нь "ChatGPT"-г эзэмшдэг АНУ-ын технологийн компани аж.
"Apple" компани хиймэл оюун ухааны салбарт төдийлөн амжилт олоогүй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард "Microsoft" компани "Nvidia"-г танилцуулснаар тэргүүлэгч болжээ. "CCS Insight"-ийн ахлах шинжээч Бен Вудын үзэж буйгаар "Apple"-ийн шинэ хувийн хиймэл оюун ухаан нь хөрөнгө оруулагчдыг тайвшруулахад туслах ёстой боловч "ChatGPT" нь компанийн хувийн мэдээлэлд аюул учруулж болзошгүй аж.
"Apple Intelligence" гэж юу вэ?
Энэ нь апликейшн эсвэл бүтээгдэхүүн бус бие даасан программ юм. Тус программ нь "Apple"-ын бүх апликейшн, үйлдлийн системүүдэд ажиллана. Жишээ нь, өгүүлбэр бичих бол алдааг нь шалгах ба зураг, дүрс бичлэгийг хүссэнээр бүтээнэ. "Microsoft" компанийн "AI" туслах "Copilot"-той төстэй боловч идэвхжүүлэхийн тулд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй юм. Дуут туслах "Siri" мөн адил "Apple Intelligence"-ын тусламжтай илүү олон төрлөөр туслах боломжтой. Энэхүү систем нь "iPhone", "iPad" болон "iMac"-ийн чадварыг улам нэмэгдүүлнэ гэж "Apple"-ийн программ хангамжийн инженерийн ахлах дэд ерөнхийлөгч Крейг Федериги хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ