Уран зурагт яагаад нүцгэлэлт их байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Уран зурагт яагаад нүцгэлэлт их байдаг вэ?

Урлагийн бүтээлд нүцгэн биеийг алдаршуулах нь маш түгээмэл зүйл. Гоо зүйн шалтгаанаасаа илүү хүний далд эго чанар болох  бэлгийн дур хүсэлтэй холбоотой.  Уран зураг, баримал, гэрэл зурагт  нүцгэн биеийг урлах нь зохисгүй зүйл биш.  Хүний биемахбодь хамгийн төгс гоо сайхан зүйл үү эсвэл хүмүүс нүцгэн бие харах дуртай юу ?

Энэ сэдэв маш олон талтай, байнга яригддаг сэдэв.  Эротик, порно хоёрын хооронд маш тодорхой зааг ялгаа бий . Бидний генид ч  эсрэг хүйстнийхээ сайханд татагдах хандлага хүчтэй байдаг. Бидэнд сайхны тухай  туйлын ойлголт байдаггүй. Харин сайхан зүйл өөрийн эрхгүй бидний сонирхлыг татаж,  дуу алдахад хүргэдэг.

Нүцгэн биеийг харсан хэн ч хариу үйлдэл үзүүлдэг нь бараг бүх тохиолдолд батлагдсан зүйл юм. Тэднийг ингэж ичгүүргүй загнасанд буруутгаж, эсвэл урлагийн бүтээлд алдаршуулдаг. 

Хамгийн анх нүцгэн биеийг гоо зүйн үүднээс ил болгож харуулсан нь Эртний Грек юм.  Урлаг, шашин хоёрын хоорондоо маш ойролцоо.  Грек домогт ч тэр хүн төрөлхтнийг даган бишрэхэд хүргэдэг төгс гоо сайхны тухай өгүүлсэн байдаг.  Төгс төгөлдөрийн  энэ эрэлхийлэл нь  урлагийн бүтээл болж байдаг юм. 

Ямартай ч нүцгэн бие хэзээ ч моданаас гарахгүй бололтой.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж