Улиас модны унгирал харшил үүсгэдэггүй

Хуучирсан мэдээ: 2024.06.11-нд нийтлэгдсэн

Улиас модны унгирал харшил үүсгэдэггүй

Улиас модны унгирал харшил үүсгэдэггүй

Жил бүрийн энэ үед улиас модны унгирал буюу бидний нэрлэдгээр улиасны хөвөн ялгардаг. Энэ нь салхиар агаарт дэгдэж, хүний нүд, ам, хамарт орж тухгүй байдлыг үүсгэдэг. Цаашлаад харшлыг өдөөж, сэдрээдэг байна. Тиймээс амны хаалт, нүдний шил зүүх шаардлагатай байдаг. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Улиасны хөвөн буюу унгирал нь хуурайшилт ихтэй үед их ялгардаг. Чийгшил, хур бороо ихтэй үед ялгарах нь бага байдаг. Айл өрх болон ААН-үүд модоо зөв тайрах хэрэгтэй. Ингэхдээ үр нь задрахаас өмнө буюу дөнгөж үрлээд эхлэх үед нь улиасны үр буюу будаа шиг жижиг үрнүүдийг хайчилж, тайралт хийх ёстой. Тайралт хэлбэржүүлэлт хийж байж унгиралыг багасгана. Харшил үүсгэдэг гэж хүмүүс ярьдаг гэхдээ энэ нь нотлогдоогүй зүйл. Харин хамар, ам сэрвэгнүүлэх, салхиар хийсч нүд аманд наалдах зэрэг асуудал гардаг. Тиймээс иргэд өөрсдийгөө хамгаалж яг энэ үрээ цацдаг үед нь амны хаалт, нүдний шил зэргийг зүүж явбал зүгээр байдаг. Үр нь задрах хугацаа 14 хоног орчим үргэлжилдэг. Ерөнхийдөө улиас модны унгиралыг багасгах арга нь тайралт хийх л байдаг. Тиймээс хашаандаа улиас мод тарьдаг иргэд жил бүр үр нь задрахаас өмнө тайралтыг зөв тогтмол хийгээд байвал багасна.

Мөн яг өдийд хөл газрын ургамлын харшил их үүсдэг. Жишээлбэл, ихэнх хүн шарилжнаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэхдээ 6-7 дугаар сард болон 8-9 дүгээр сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил  зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай" гэлээ.

Улиас мод нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож, үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унадаг байна. Улаанбаатар хотын захирагчийн албанаас унгирлыг бууруулах ажлыг шат дараатай хийдэг аж. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 39 мянга орчим улиас байдгаас 46.9 хувь буюу 18 мянган ширхэг нь эм улиас байдаг ажээ. 2024 онд улиас модны унгиралын гаралтыг багасгах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 30 хувийг хэлбэржүүлсэн гэх мэдээллийг Улаанбаатар хотын захирагчийн албанаас өгсөн юм.

Иргэд, ААН-үүд ойр орчимдоо тархсан унгиралыг сайтар шүүрдэж цэвэрлэх нь тархахаас сэргийлэх арга аж.

Унгирал нь уураглаг, хөвөн мэт хөвсгөр учир маш шатамхай шинж чанартай ажээ. Тиймээс иргэд модны цагаан хөвөнг цэвэрлэх зорилгоор шатаах, тамхины иш санамсаргүй хаяснаас үүдэж гал түймэр гарах өндөр эрсдэлтэй тул сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж