Жил бүрийн энэ үед улиас модны унгирал буюу бидний нэрлэдгээр улиасны хөвөн ялгардаг. Энэ нь салхиар агаарт дэгдэж, хүний нүд, ам, хамарт орж тухгүй байдлыг үүсгэдэг. Цаашлаад харшлыг өдөөж, сэдрээдэг байна. Тиймээс амны хаалт, нүдний шил зүүх шаардлагатай байдаг. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Улиасны хөвөн буюу унгирал нь хуурайшилт ихтэй үед их ялгардаг. Чийгшил, хур бороо ихтэй үед ялгарах нь бага байдаг. Айл өрх болон ААН-үүд модоо зөв тайрах хэрэгтэй. Ингэхдээ үр нь задрахаас өмнө буюу дөнгөж үрлээд эхлэх үед нь улиасны үр буюу будаа шиг жижиг үрнүүдийг хайчилж, тайралт хийх ёстой. Тайралт хэлбэржүүлэлт хийж байж унгиралыг багасгана. Харшил үүсгэдэг гэж хүмүүс ярьдаг гэхдээ энэ нь нотлогдоогүй зүйл. Харин хамар, ам сэрвэгнүүлэх, салхиар хийсч нүд аманд наалдах зэрэг асуудал гардаг. Тиймээс иргэд өөрсдийгөө хамгаалж яг энэ үрээ цацдаг үед нь амны хаалт, нүдний шил зэргийг зүүж явбал зүгээр байдаг. Үр нь задрах хугацаа 14 хоног орчим үргэлжилдэг. Ерөнхийдөө улиас модны унгиралыг багасгах арга нь тайралт хийх л байдаг. Тиймээс хашаандаа улиас мод тарьдаг иргэд жил бүр үр нь задрахаас өмнө тайралтыг зөв тогтмол хийгээд байвал багасна.
Мөн яг өдийд хөл газрын ургамлын харшил их үүсдэг. Жишээлбэл, ихэнх хүн шарилжнаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэхдээ 6-7 дугаар сард болон 8-9 дүгээр сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай" гэлээ.
Улиас мод нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож, үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унадаг байна. Улаанбаатар хотын захирагчийн албанаас унгирлыг бууруулах ажлыг шат дараатай хийдэг аж. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 39 мянга орчим улиас байдгаас 46.9 хувь буюу 18 мянган ширхэг нь эм улиас байдаг ажээ. 2024 онд улиас модны унгиралын гаралтыг багасгах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 30 хувийг хэлбэржүүлсэн гэх мэдээллийг Улаанбаатар хотын захирагчийн албанаас өгсөн юм.
Иргэд, ААН-үүд ойр орчимдоо тархсан унгиралыг сайтар шүүрдэж цэвэрлэх нь тархахаас сэргийлэх арга аж.
Унгирал нь уураглаг, хөвөн мэт хөвсгөр учир маш шатамхай шинж чанартай ажээ. Тиймээс иргэд модны цагаан хөвөнг цэвэрлэх зорилгоор шатаах, тамхины иш санамсаргүй хаяснаас үүдэж гал түймэр гарах өндөр эрсдэлтэй тул сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
MichelleLee 2024-06-11 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-11 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-11 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-11 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-11 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-11 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-11 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-11 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-11 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-11 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-11 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-11 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-11 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-11 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-11 109.248.128.114
Харуулах боломжгүй.
LindaArchie 2024-06-11 46.8.15.47
Харуулах боломжгүй.
DianaGalindo 2024-06-11 92.119.193.66
Харуулах боломжгүй.
NicoleMoody 2024-06-11 95.182.126.101
Харуулах боломжгүй.
LauraRiley 2024-06-11 109.248.14.119
Харуулах боломжгүй.
JeanetteBauman 2024-06-11 188.130.129.91
Харуулах боломжгүй.
MaheMartinez 2024-06-11 109.248.204.126
Харуулах боломжгүй.
ShaunaJones 2024-06-11 109.248.129.228
Харуулах боломжгүй.
RuthRamirez 2024-06-11 45.11.21.212
Харуулах боломжгүй.
HollyLarson 2024-06-11 45.11.21.157
Харуулах боломжгүй.
AngelicaTurner 2024-06-11 46.8.10.213
Харуулах боломжгүй.
TamikoThompson 2024-06-11 188.130.129.213
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-11 66.181.161.248
Харшил үүсгэдэггүй ч харшил хөдөлгөдөг шүү.
ClaudiaTaylor 2024-06-11 46.8.17.108
Харуулах боломжгүй.
DebbieChildress 2024-06-11 188.130.128.238
Харуулах боломжгүй.
UB irgen 2024-06-11 103.229.176.132
Ийм хөвөн гаргадаг моднуудыг бүгдийг үндсээр нь сугалж аваад хөдөө хээр хүнгүй газар суулгаад, оронд нь хөвөн гаргадаггүй мод суулгачихаж болдоггүй юм байх даа? Жил болгон л нийслэл хот заваарах юм даа, олон хүний харшил хөдөлдөг, гудамж талбай, орон байруудыг завааруулж, цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлдэг, ирсэн жуулчдад хүртэл төвөг бэрхшээл үүсгэдэг ёстой заваан эд дээ. 6 сар гаргаад л эхэлдэг, Наадам хүртэл бараг бүтэн сар үргэлжилдэг энэ заваан юмаа цэгцэлчихэд болдоггүй л юм бхда
TrinaMartin 2024-06-11 188.130.185.193
Харуулах боломжгүй.
KristyLove 2024-06-11 109.248.12.164
Харуулах боломжгүй.
MandyMoore 2024-06-11 188.130.187.52
Харуулах боломжгүй.
MichelleOndieki 2024-06-11 95.182.124.49
Харуулах боломжгүй.
SarahJones 2024-06-11 109.248.15.65
Харуулах боломжгүй.
AshleyHolloway 2024-06-11 95.182.126.151
Харуулах боломжгүй.
JanetFlores 2024-06-11 95.182.124.205
Харуулах боломжгүй.
KathyMorgan 2024-06-11 94.158.190.50
Харуулах боломжгүй.
JoyceHarris 2024-06-11 46.8.23.33
Харуулах боломжгүй.
JenniferCastillo 2024-06-11 94.158.190.50
Харуулах боломжгүй.
DianaLynch 2024-06-11 46.8.23.51
Харуулах боломжгүй.
VeronicaSalazar 2024-06-11 46.8.23.33
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-11 66.181.180.20
тахианы санах ойтой малан ард түмэн батүүл даргын үед эм улиасанд нь тариа хийгээд ингэж заваарсан юм хийсгэхгүй амидраад л байсандаа
RosalynWilson 2024-06-11 188.130.136.194
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-11 103.168.34.172
Нөгөө 3500000 төгрөгийн цалинтай хүмүүс чинь юу хийж байнаа? Энэ хөвөн чинь харшил үүсгээд байхад үгүй гэж зүтгээд бх. Энэ хөвөн бол үнэндээ залхаан цээрлүүлэлт шүү. Амьсгалах ч аргагүй боллоо.
d 2024-06-11 139.5.218.36
Уг нь улиасны хөвөнг багасгах амархан даа. Хөвөн гаргаж байгаа улиасуудыг даралттай усаар шүршчихвэл хөвөн нь нороод, салхиар агаарт дэгдэхгүй болно. Хэцүү ажил биш дээ. Ингэж чадахгүй бол бороо ахиухан ороосой гээд залбирах л үлдэх шив дээ.
MeganTiwari 2024-06-11 46.8.111.242
Харуулах боломжгүй.
Эргүү бичвэр 2024-06-11 172.58.208.1
Ха ха. Сэтгүүлчид нь эргүү юу, эсвэл уншигчид уу
gjjgfjkgf 2024-06-11 66.181.165.89
Нийслэл хотын удирдлагууд, байгал орчин хариуцсан хариуцсан хүмүүс ажлаа хийхгүй, мэдлэггүй, сэтгэлгүй байдлаас болж өрд иргэд хохирч байна. Ийм байхад өөрсдийгөө өмөөрөөд харшил үүсгэхгүй гээд ярилцлага хийгээд, олон нийтэд түгээгээд байдаг. Нямбаатараа энэ асуудалд анхаарлаа хандуулж хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ боло олон жил болсон бугшсан асуудал. Одоо засах цаг нь болсон,
zochin 2024-06-11 192.82.64.133
Ene bol tsewer archaagvinh shvv. Dendvv ajilgvi umaa. Howon gargaj baigaa uliasnuudiig bvgdiin tairah yostoi. Neg zun ch gesen howongvi baih umsan.
зочин 2024-06-11 66.181.178.166
АРЧААГҮЙ, АЖИЛГҮЙ БАЙДЛАА ИНГЭЖ ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГГҮЙЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХААН!!!
ЦОНХОО ОНГОЙЛГОЖ АГААР АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА, ГУДАМЖААР ЯВАХАД АМ ХАМРААР ЭНЭ УЛИАСНЫ ХӨВӨН ОРЧИХ ГЭЭД
ИТГЭЛТЭЙ АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЯДАЖ ИРГЭДИЙНХЭЭ ТАВ ТУХЫГ БОДОЖ ЖИЛИЙН ЖИЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ЭНЭ УЛИАСНЫ ХӨВӨНГӨӨ НЭГ ТИЙШ НЬ ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ ХАЙХЫН ОРОНД ИЙМ ЯДУУ ТАЙЛБАР ТАВИАД СУУЖ БАЙЖ БОЛОХГҮЙ ШД ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР, ЭМЧ НАР!!!