Улсын циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэдгийг “АСА” циркийн захирал, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж мэдэгдсэн. Түүний амлалт биелэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өнгөрсөн дөрвөн жил улсын циркийн барилгагүй байсан ард түмэн Үндэсний баяр наадмын өмнө циркийн барилгыг ашиглалтад оруулах эсэхэд эргэлзэж байна. Циркийн уран бүтээлчдийн зүгээс ч түүний энэ үгэнд итгэхгүй байгаагаа хэлж байсан юм.
Циркийн сургуулийн шинэ байрыг Монгол Улсын консерваторийн хашаандаа барихаар зураг төслийг нь гаргасан ч төсөв санхүүжилтгүй гацсан байдалтай байгааг багш ажилчид нь хэлж буй.
Улсын циркийн барилгыг нураагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өмнө нь 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Гэтэл нэмээд улсын циркийн урд талд 35 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан гэдгийг НИТХ-аар албаныхан өмнө нь мэдээлсэн. Албаныхны тайлбарлаж байгаагаар циркийн газар биш банкны газар гэдгийг онцолдог.
Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшил газар дээр оффис үйлчилгээний зориулалттай 35 давхар барилга барихаар төлөвлөжээ. Угтаа өндөр барилга барихаар төлөвлөсөн энэ газар ч улсын циркийн газрын нэг хэсэг. Циркийн урд талд 35 давхар өндөр барилга баривал түүхэн дурсгалт барилгын архитектурын орон зай нь алдагдана гэдгийг судлаачид хэлж, анхааруулж байгаа. Гэвч хэн ч тоож, авч хэлэлцсэнгүй.
Улаанбаатар хотын түүх судлаач Г.ОЧБАЯР:
-Улсын циркийн барилгын талаар саяхан олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдсан. Түүхэн дурсгалт барилгын ойр орчимд 35 давхар барилга барихаар төлөвлөсөн. Гэхдээ циркийн барилгыг буулгахгүй гэсэн. Циркийн барилгыг шинэчлэх зураг төслөөс харахад үндсэн дүр төрх, бүтээцийг өөрчлөх юм байна. Хажууд нь 35 давхар барилга барих юм байна гэдэг нь харагдсан. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн А бүсэд байрлах маш цөөн орон зай, түүхэн барилга. Хотын хуучны дүр төрхийг авч үлдэх шаардлагатай. Улсын цирк нийслэлчүүдийн хайртай, очих дуртай газрын нэг байсан.
Улсын цирк нь соёлын томоохон байгууламж учраас тэр орон зайг нь устгах гэж байгааг эсэргүүцэж байна.
Нэгдүгээрт, барилгын үндсэн хэв шинж өөрчлөгдөнө. Хоёрт, ойр орчмын орон зайг эвдэх зураг төсөл болсон байна. Улаанбаатар хотод усан оргилууртай гудамж маш цөөн үлдсэн. Их дэлгүүрээс урагшаа Богд хаан уул нэвт харагддаг орон зай иргэдийн аюулгүй байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай талбайтай. Циркийн хажууд 35 давхар өндөр барилга барьвал тэр орон зай нь алдагдана. Хотын даргаар ажиллаж байсан хүний гэр бүл түүхэн дурсгалт барилгыг үгүй хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэдэг байр суурийг илэрхийлж байсан.
“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.
Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.
Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан юм.
MichelleLee 2024-06-11 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-11 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-11 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-11 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-11 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-11 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-11 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-11 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-11 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-11 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-11 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-11 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-11 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-11 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-11 109.248.128.114
Харуулах боломжгүй.
LindaArchie 2024-06-11 46.8.15.47
Харуулах боломжгүй.
DianaGalindo 2024-06-11 92.119.193.66
Харуулах боломжгүй.
NicoleMoody 2024-06-11 95.182.126.101
Харуулах боломжгүй.
LauraRiley 2024-06-11 109.248.14.119
Харуулах боломжгүй.
JeanetteBauman 2024-06-11 188.130.129.91
Харуулах боломжгүй.
MaheMartinez 2024-06-11 109.248.204.126
Харуулах боломжгүй.
ShaunaJones 2024-06-11 109.248.129.228
Харуулах боломжгүй.
RuthRamirez 2024-06-11 45.11.21.212
Харуулах боломжгүй.
HollyLarson 2024-06-11 45.11.21.157
Харуулах боломжгүй.
AngelicaTurner 2024-06-11 46.8.10.213
Харуулах боломжгүй.
TamikoThompson 2024-06-11 188.130.129.213
Харуулах боломжгүй.
ClaudiaTaylor 2024-06-11 46.8.17.108
Харуулах боломжгүй.
DebbieChildress 2024-06-11 188.130.128.238
Харуулах боломжгүй.
TrinaMartin 2024-06-11 188.130.185.193
Харуулах боломжгүй.
KristyLove 2024-06-11 109.248.12.164
Харуулах боломжгүй.
MandyMoore 2024-06-11 188.130.187.52
Харуулах боломжгүй.
MichelleOndieki 2024-06-11 95.182.124.49
Харуулах боломжгүй.
SarahJones 2024-06-11 109.248.15.65
Харуулах боломжгүй.
AshleyHolloway 2024-06-11 95.182.126.151
Харуулах боломжгүй.
JanetFlores 2024-06-11 95.182.124.205
Харуулах боломжгүй.
KathyMorgan 2024-06-11 94.158.190.50
Харуулах боломжгүй.
JoyceHarris 2024-06-11 46.8.23.33
Харуулах боломжгүй.
JenniferCastillo 2024-06-11 94.158.190.50
Харуулах боломжгүй.
DianaLynch 2024-06-11 46.8.23.51
Харуулах боломжгүй.
VeronicaSalazar 2024-06-11 46.8.23.33
Харуулах боломжгүй.
RosalynWilson 2024-06-11 188.130.136.194
Харуулах боломжгүй.
аса 2024-06-11 202.55.188.121
энэ хүн мөнгөөрөө авсан та нар өмхий амаа хамхи
MeganTiwari 2024-06-11 46.8.111.242
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-11 188.162.254.115
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!
Нэргүй 2024-06-11 66.181.185.141
Төр засаг, Төрийн өмчийн хороонд үүрлээд байсан Өгөрха нгайн өмд гутлын хулгайч нарын ахисан түвшний хулгай нь ЦИРК юмдаа ! Хэдэн үеийн гуйлгачингийн үр садаас өг лөгч өгөөмөр сэтгэл хэзээ ч гарахгүй, битгий горьдсугай ! Үхсэн ч өрөө зузаалсаар байгаа л цаашаа харнаа, тэр махан бөмбөг.
Нэргүй 2024-06-11 103.57.94.31
одоо энэ балгас блсн барилгыг хаяад улс өөрөө шинэ цирк барилдаа
AmandaWebber 2024-06-11 188.130.185.36
Харуулах боломжгүй.
Ямар их шунал, ямар их нүгэл вэ 2024-06-11 138.199.22.107
Үхэлтэй тулсан ч үнэнийг ухраараагүй байгаа Долгорсүрэнгийн Дагвадорж. Том биетэй, 6 настай хүүхэд шиг л худалч хэлж, эхнэрээ сольж, завхайрч явах юм. Японоос яагаад хөөгдсөнийг нь хүмүүс харж байгаа биз дээ. Ах нь гэж Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгож, үерт автуулж, татвар төлөгчдийн 600 тэрбум төгрөгийг Ногоон автобусаар хулгайлсан бас нэг БӨХ, Долгорсүрэн гуай ийм хүүхдүүд өсгөж бойжуулсандаа ямар их харамсаж байгаа бол? Атгаалжин хар мангаснууд юм уу хаашаа юм.
Нэргүй 2024-06-11 124.158.123.244
Харамсахгүй, харин ч бахархаж суугаа байх шүү
Нэргүй 2024-06-11 59.153.114.77
хүний мууг үзэх дуртай та нарт амьдрал хариуг нь өгөх цаг ирдэг юмаа. Хүний мууг үзэж болдоггүй юм даа!
зочин 2024-06-11 202.55.191.194
ЯЛЗРАЛЫН ХӨЛС, ШУНАЛЫН ЦУСНЫ ҮНЭРТЭЙ ОРОН ЗАЙНААС ЗАЛХАЖ, ГУТАЖ БАЙНА…ХҮМҮҮС
Зочин 2024-06-11 122.201.31.125
Юун цирк. Өөрөө наадмаас өмнө чадрах гэж байхад.
Нэргүй 2024-06-11 59.153.114.77
чи өвдөхгүй, үхэхгүй л дээ
Нэргүй 2024-06-11 202.9.46.201
Циркийн барилгын хамгийн гол юм дээвэртээ байсан. Тойруулан барьсан өргөтгөлөөс болоод дээвэр нь харагдахгүй болохоор байна лээ дээ. Тун харамсалтай. Монгол циркийг сөнөөгөөд зогсохгүй, архитектурын нэг өвийг устгачихлаа. Орк гаралтай хүмүүс орк хэвээрээ л үлддэг юм байна.
Zochin 2024-06-11 209.89.240.99
Улсын циок монгол улсын моголын үр хүүхэд залуу үеийнхний хөрөнгө.Менежментын хувьчлалаар авч циркийг сайжруулна гээд яу ч хийхгүй бгаа АСА та ард түмэнд өмчийг нь өг. Улс ч авах хэрэгтэй яу ч хийгээгүй хүнээс яагаад өмчөө авахгүй бнаа
хотын иргэн 2024-06-11 66.181.191.169
Долгорсүгэнгийн хүүхдүүд данаад худлаа ярьдгийг бид мэдэж байгаа. Ямар ч үлгэр ярьсан хамаагүй гүрийгээд циркээ авмаар байна.