Оросоос хуулсан уриа: Победит НАРОД!

Хуучирсан мэдээ: 2024.06.11-нд нийтлэгдсэн

Оросоос хуулсан уриа: Победит НАРОД!

Оросоос хуулсан уриа: Победит НАРОД!

Ерөнхийлөгчийн засаглалтай Венесуэл улсыг сүйрүүлсэн буруутан нь У.Чавес, Н.Мадуро нар биш тэднийг толгой дээрээ удаа дараа залсан ард иргэд нь юм. “Венесуэл ялна” гэсэн уриа нь У.Чавесийг  ерөнхийлөгчөөр дөрөв дараалан сонгогдоход хүргэсэн бол эсрэгээрээ энэ урианд хууртсан ард түмэн ажилгүйдэл, ядууралд өртөж, тус улсын “уураг тархи” гадагшаа гоожсон билээ.

Венесуэлийн инфляцийн түвшин 83 мянган хувьд хүрч, шуудай мөнгөөр ганц талх худалдан авахад хүрсэн гашуун зовлонг Монгол туулах уу, тойрох уу гэдэг нь УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээс шалтгаална.

СЕХ-ноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь гардуулснаар 19 нам, хоёр эвсэл, 42 бие даагч нарын сонгуулийн сурталчилгааны нээлт улс даяар нэгэн зэрэг эхлэв. Ийнхүү Монголын сонгуулийн “морьд эргэлээ”.

Аливаа сонгуулийн товч амлалт нь уриа үг нь байдаг. Жишээ нь, 2020 онд МАН “Хүчээ нэгтгээд хөгжүүлнэ” гэж амлаж асан бол АН “Өсөлтийг өрх бүрд” уриатайгаар оролцож байв.

Энэ удаагийн сонгуульд Н.Номтойбаярын Үндэсний эвсэл “Үндэстнээрээ баяжъя” уриаг дэвшүүлжээ. Өөрсдөөс нь өөр үзэл бодолтой байсных нь төлөө үндэсний бизнес эрхлэгчдээ ялгаварлах, өмч хөрөнгийг нь ил цагаан дээрэмдэх нь Монголд хэвийн үзэгдэл болсон. МАН-ын төрд өмчөө дээрэмдүүлсэн эхний "феодал" нь сахал хочит Д.Эрдэнэбилэг мөн ч эцсийн "феодал" нь Ц.Гарамжав биш. "Феодал"-ын хөрөнгийг нийгэмчлэх үйл ажиллагаа "Шинэ хоршоо"-гоор үргэлжилж, малаа яаж маллахаа малчид МАН-аар заалгах хүртлээ чөлөөт эдийн засаг сульдсан.

Бизнес эрхлэгчдээ ээлж, дараалан намнах МАН-ын ажиллагаанд өртөж, хэлмэгдсэн хүмүүсийн нэг нь Н.Номтойбаяр. Тиймээс тэрҮндэсний эвсэл үндэсний хөрөнгө оруулагчдаа дээрэмдэхгүй, өмч хөрөнгийг нь булаахгүй гэдгээ уриа үгээрээ амлаж байна.

АН-ын дарга Л.Гантөмөр “Алдагдсан найман жилийн алдааг засна” гэсэн амлалттайгаар сонгуульд орлоо. Дараалсан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН мандуулах нь байтугай хүчээ нэгтгээд хүчиндсэн найман жилд Монгол ардчиллын болон авлигын индексээрээ арагшаа хэдэн арван байраар ухарсан юм. Түдэй зөвхөн МАН-ынхны, тэдний ах дүү, авгай хүүхдүүдийн хөрөнгө нэмэгдэж, Монголын өр өдрөөс өдөрт өсч байна. Монголын нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй болцгоосон. Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа эдийн засгийн өсөлт иргэдийн амьдрал руу биш эрх баригчдын халаас руу орсон. Иргэдийн цалингийн дундаж 1.5 сая, эрх баригчдын хулгайлсан нүүрсний мөнгөн дүн 40 их наяд. Монгол Улсын төсвийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх нүүрсийг Ардын намынхан хулгайлж, Т.Аюурсайхан нь ганцаараа шоронд суусан билээ.  Энэ бүхний алдааг засна, хүнтэй нь биш асуудалтай нь тэмцэнэ гэх санаагаа Лу.Гантөмөр ерөнхий утгаар нь ингэж тоймлосон бололтой.

Венесуэлийн “эх оронч”, “ард түмний  хайртай хүү” У.Чавес, Н.Мадуро нарын бодлого чөлөөт зах зээлийг устгаж, төрийн оролцоог нэмэгдүүлснээр улсаа дампууралд хүргэсэн юм. Үндсэндээ, “Венесуэл ялна” амлалтад хууртсан Венесуэлийн ард түмэн эсрэгээрээ ялагдал хүлээсэн. 2017 онд Женко.Баттулгын “Монгол ялна” гэсэн амлалтад монголчууд хууртагдсанаа хожмоо ойлгосон билээ.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН “Ард түмний ялалт” гэсэн амлалт өгч байна.

Эрх баригчдын дэвшүүлсэн урианы эх хувилбар нь: Победят коммунисты-Победит народ. Очиж, очиж Орос, Венесуэл хоёроос хуулж байдаг. “МАН мандуулна”, “Хүчээ нэгтгээд хөгжүүлнэ” гэдэг нь арай дээр амьд уриа байжээ.

МАН өнгөрсөн найман жил улс орны хөгжлийн бодлого, эдийн засгийн төсөл хөтөлбөр ярихаасаа илүү МАНАН бүлэглэл гэж үлгэрт гардаг хадны мангаа “төрүүлж”, өрсөлдөгчдөө зайлуулах, хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлэх арга тактиктай болов. "Системийн авлига" нэрээр Царь, Хуанди хоёрын даалгавраар баруун төвийн үзэл баримтлалтай улстөрчдийг Монголын улс төрөөс шахан зайлуулж эхэлсэн. Ямар сайндаа л, Э.Бат-Үүл Монголын залуусыг барууны ертөнцөөс таслаж мэдэх бодит эрсдэл үүссэнийг сануулсаар, анхааруулсаар байхав.

Камерын өмнө МАН нэг амаараа ардчилал, хүний эрх ярьж, камерын ард нөгөө гараараа хэн нэгний өмчийг булааж, эрх чөлөөг нь хязгаарладаг болсон. Хэрэвзээ Монголын ард түмэнд дайсан байна гэвэл тэр нь МАН өөрөө. Тэд улсаасаа хулгайлж, иргэдээ улсны төвшинд амьдруулж байна. Тэр тусмаа өнгөрсөн 30 жилийн системийн авлигын үүр овоохой нь өнөөх МАН-ын цагаан байр шүү дээ. МАН-ын захын хурган даргын гэрээс 10 тэрбум төгрөг олдож байна гэдэг чинь байна аа, цагаан байрны авлига хулгай цадиг замбараагаа алдсан гэсэн үг.

Үндсэндээ, Ард түмний ялалт гэдэг нь АВЛИГАЧДЫН ЯЛАЛТ болно. Монгол ялна гээд яг Москва ялсан шиг! Ардын нам 12 жил засаглах юм бол ард түмэн ялагдана, гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж