БНХАУ-ын Тяньжин боомтод 10 мянга гаруй чингэлэг бөөгнөрөөд байгаа ч эрх баригчид юу ч хийсэнгүй, сонгуульдаа орцгоов. Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулгын тайлбараар бол 2024 он гарсан үеэс чингэлэг таталт буурсаар зургадугаар сар эхлэхэд хоёр өдөрт нэг л галт тэргээр чингэлэг татдаг болжээ. Үүнээс болж, Тяньжин боомтод 10,400 чингэлэг хэзээ ачигдах нь тодорхойгүй бөөгнөрсөн байна. Боомт хооронд харилцаад шийдэгдээгүй. Иймээс дээрх асуудлаар яаралтай арга хэмжээ авах шаардлага байна гэдгээ Гадаад харилцааны яамаар дамжуулж, Бээжин дэх Монголын Элчин сайдын яамаар дамжуулан тавьсан ч Хятадын талаас тодорхой хариу өгөөгүй аж.
Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн, ажил ид яралзаж байх цагаар Тяньжины боомт дээр Монголын 10 мянга гаруй чингэлэг гацна гэдэг байж боломгүй асуудал. Улс орноо боддог улс төрийн хүчинд бол асуудал хариуцсан сайд нарт нь сонгуульдах эрх ч байх ёсгүй.
Гэвч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг говийн бүсэд, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар баруун бүсэд, Сангийн сайд Б.Жавхлан, Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулга нар төвийн бүсэд сонгуульдаад Тяньжинд чингэлэг гацсаныг ч мартав.
Одоо компаниуд гацсан чингэлгүүдээ татан авч ажлаа үргэлжлүүлэхийн тулд авто тээвэрт найдахаас өөр гарц үлдсэнгүй. Авто тээврээр ачаа тээвэрлэнэ гэдэг үнэ өртөг өснө л гэсэн үг. Цар тахалтай нүүр тулах үеэр ачаа тээврийн үнэ хаданд гарсан шиг нөхцөл байдалд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Хэрвээ чингэлэгт түргэн муудах хүнс тэжээл байгаа бол асуудал улам ноцтой. Хувийн хэвшлүүд маш их хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй нүүр тулна гэсэн үг. Учир нь, дээрх гацаанаас болж, Тяньжин боомтоос Монгол Улс руу орж ирж байгаа чингэлгүүд дор хаяж 80-90 хоног хүлээгдэх нөхцөл үүсчээ. Хамгийн багадаа хоёр сар дээд тал нь гурван сар хүлээх болж байна гэсэн үг.
Тяньжин боомт нь Монгол Улсын хувьд гуравдагч орнуудаас бараа бүтээгдэхүүн импортолдог хамгийн чухал боомт юм. Монгол Улс руу жилдээ 75 мянган чингэлэг тээвэрлэгддэг бөгөөд гуравдагч орнууд руу хийдэг худалдааны 90 хувийг эзэлдэг байна. Харин Монгол Улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааны 80 гаруй хувь нь Бохай тэнгисийн эрэг Тяньжин боомтоос тээвэрлэгддэг. Тяньжин боомт нь ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд наймд эрэмбэлэгддэг. Уг боомт нь үндсэн найман хэсгээс бүрдэх бөгөөд терминал, гаалийн баталгаат бүс, аялал жуулчлалын бүсийг нэгтгэсэн эко бүс нь Дунзян боомт юм.
Цар тахал нөлөөлсөн үү, цаанаа асуудал байсан уу нэг хэсэг Тяньжин боомтод Монголын чингэлгүүд 50-60 хоног саатдаг, 500-1000 ам.долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг байв. Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 ам.доллар байхад Монголын компаниуд 300 ам.доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 ам.доллар төлж байгаа асуудал босч, дуулиан тарьж байв.
Үүнээс болж, импортын барааны үнэ өртөг өсөх, хангамжид ч нөлөөлсөн. Эл асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн жил урд хөршид айлчлах үеэрээ тавьснаар шийдэгдэж байв.
Харамсалтай нь, жил ч бололгүй дахин чингэлэг гацсан асуудал үүссэн ч бүтэн зургаан сар болоход Засгийн газар гацааг арилгаж чадсангүй. Ийм байхад Боомтын сэргэлт гэж PR-дан сүржигнэх нь бодит амьдралтай нийцэхгүй байна.
Монгол Улсын далайд гарах ганц гарц нь Тяньжины боомт. Уг боомтоор дамжуулж Монгол Улс нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хийх, хадгалах, борлуулах бүрэн боломжтой. Харамсалтай нь, чингэлгүүдээ татан авч чадахгүй байгаа улс уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ экспортолж чадах уу гэдэг бас л асуултын тэмдэг үлдээгээд байна.
Монгол Улсын хувьд энэ жил 80 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Энэ байдлаар бол төлөвлөсөн хэмжээндээ нүүрс экспортлох боломж алга. Үүнээс болж, төсвийн орлого хэдэн их наяд төгрөгөөр тасарч мэднэ. Харин сайд нарын хувьд буцах хүнд үнээ тугал хамаагүй гэдэг шиг л байцгаана даа.
Г.ХОРОЛ
MichelleLee 2024-06-11 46.8.17.40
Харуулах боломжгүй.
LindseyMarie 2024-06-11 46.8.106.179
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-06-11 46.8.23.124
Харуулах боломжгүй.
AndreaRinehart 2024-06-11 109.248.128.70
Харуулах боломжгүй.
NaomiGarcia 2024-06-11 95.182.127.156
Харуулах боломжгүй.
TianaPeacock 2024-06-11 188.130.129.188
Харуулах боломжгүй.
AprilArmstrong 2024-06-11 109.248.204.105
Харуулах боломжгүй.
SarahEsquivel 2024-06-11 45.11.21.12
Харуулах боломжгүй.
AlbertaOliveira 2024-06-11 109.248.12.10
Харуулах боломжгүй.
MelissaDallich 2024-06-11 45.11.21.12
Харуулах боломжгүй.
DeniseWaters 2024-06-11 109.248.142.121
Харуулах боломжгүй.
TaraPerry 2024-06-11 188.130.129.197
Харуулах боломжгүй.
ShellyAnderson 2024-06-11 109.248.15.162
Харуулах боломжгүй.
DesireeMorales 2024-06-11 188.130.185.36
Харуулах боломжгүй.
JenVang 2024-06-11 109.248.128.114
Харуулах боломжгүй.
LindaArchie 2024-06-11 46.8.15.47
Харуулах боломжгүй.
DianaGalindo 2024-06-11 92.119.193.66
Харуулах боломжгүй.
NicoleMoody 2024-06-11 95.182.126.101
Харуулах боломжгүй.
LauraRiley 2024-06-11 109.248.14.119
Харуулах боломжгүй.
JeanetteBauman 2024-06-11 188.130.129.91
Харуулах боломжгүй.
MaheMartinez 2024-06-11 109.248.204.126
Харуулах боломжгүй.
ShaunaJones 2024-06-11 109.248.129.228
Харуулах боломжгүй.
RuthRamirez 2024-06-11 45.11.21.212
Харуулах боломжгүй.
HollyLarson 2024-06-11 45.11.21.157
Харуулах боломжгүй.
AngelicaTurner 2024-06-11 46.8.10.213
Харуулах боломжгүй.
TamikoThompson 2024-06-11 188.130.129.213
Харуулах боломжгүй.
ClaudiaTaylor 2024-06-11 46.8.17.108
Харуулах боломжгүй.
DebbieChildress 2024-06-11 188.130.128.238
Харуулах боломжгүй.
TrinaMartin 2024-06-11 188.130.185.193
Харуулах боломжгүй.
KristyLove 2024-06-11 109.248.12.164
Харуулах боломжгүй.
MandyMoore 2024-06-11 188.130.187.52
Харуулах боломжгүй.
MichelleOndieki 2024-06-11 95.182.124.49
Харуулах боломжгүй.
SarahJones 2024-06-11 109.248.15.65
Харуулах боломжгүй.
AshleyHolloway 2024-06-11 95.182.126.151
Харуулах боломжгүй.
JanetFlores 2024-06-11 95.182.124.205
Харуулах боломжгүй.
KathyMorgan 2024-06-11 94.158.190.50
Харуулах боломжгүй.
JoyceHarris 2024-06-11 46.8.23.33
Харуулах боломжгүй.
JenniferCastillo 2024-06-11 94.158.190.50
Харуулах боломжгүй.
DianaLynch 2024-06-11 46.8.23.51
Харуулах боломжгүй.
Уншигч 2024-06-11 59.153.115.19
Чингэлэг гацахад гишүүд сайд нарт ямар хамаатай юм вэ хятадуудын хийж байгаа ажил Гадаад яам нот бичиг явуулсан гэсэн өөр яах юм сошиалаар хятадуудыг элдвээр муулж бичдэгийн гай энэ бишүү юм юм л байдаг биз
Нэргүй 2024-06-11 202.179.25.40
МАНгарууд ажил хийж чадахгүй байгаагийн 1 л жишээ ш дээ энэ бол.
Нэргүй 2024-06-11 62.55.205.86
Халуун зунаар саалиа хаяад үхэхээ мэдэхгүй давхиж яваа энэ сдааакууудыг битгий сонгоорой, манайхаан
Нэргүй 2024-06-11 103.161.242.116
энэ нөгөө эдийн засгийн сайд хулгайч Хүрэлбаатарын хийж байгаа ажил шүү эдийн засгаа хөгжуулэх хүн нь луйварчин хулгайч юм чинь
Бат 2024-06-11 66.181.160.69
х***а хужаадаа шивэгнээд гацааж байгаа байх оо
өөө 2024-06-11 66.181.164.23
Боомтын сайд гээд үсэндээ 9-н тос нялайтал наацан банди гишүүн болчих санаатай бүдэрч унан шороо тоостой холилдон говьд таварцаглаж явсан, энхбаярын шантааж наймааны л ангаахай шдээ чааваас
VeronicaSalazar 2024-06-11 46.8.23.33
Харуулах боломжгүй.
зочин 2024-06-11 202.21.119.242
Бусад нь яахав Хүрэлбаатрыг дэмжинэ.
Зочин 2024-06-11 76.220.74.140
Жавхлан,Хүрэлбаатар, Тулга,Батцэцэг,Бямбацорт нар сонгуульдаа урьдчилаад ялагдчихсан байна ш дээ.ккк Яг сонгуулийн өмнө ажил нь уначихаж.
RosalynWilson 2024-06-11 188.130.136.194
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-11 202.126.91.213
10 гаран чингэлэгээ татан авч чадахгүй байгаа энэ сайдууд хөөрхийс.Унах нүхээ л өөрсдөө ухлаа даа
Гацсан шалтгааныг 2024-06-11 14.1.81.105
10 мянган чингэлэг гацсан шалтгааны Чойжамц хамба мэргэлээд хэлээд өгнө дөө
иргэн 2024-06-11 62.55.205.86
Өвгөн Чой байтугай би ч мэдэж байна. Богдоо өөрсдөө бие дааж л сонгох байсан юм. Гадны нөлөөтэй, гадаадын тавиул Богдтой ш дээ бид чинь. Гэхдээ урдаас тавьсанаас арай дээр л юм даа.
Зочин 2024-06-11 66.181.180.240
Тян жинд гацсан чинглэгүүд, оростой байгуулар татваргүй бараа нэвтрүүлэлт, ер нь олон зүйлийн тайлал сонгуулийн дараа шуудрана.
Нэргүй 2024-06-11 59.153.112.111
уйланхай гоншигшуур Данх
Нэргүй 2024-06-11 139.5.219.213
дээрх сайд нарын үйлдэл Номтойбаярыг ялалсай зүйл ангитай ян адил тул сонгуулд биш шoронд нь
Иргэн 2024-06-11 66.181.177.127
Хятадын Тяньжин боомт дээр гацсан чингэлгүүдэд манай засгийн газар ямар хамаатай юм бол??? Шувууных шиг л тархитай юм биш бол ингэж эргүү тэнэг царайлцгаахаа л больчих.
Нэргүй 2024-06-11 192.82.92.204
Чамд бол шувууны байтугай өт хорхойны ч тархи алга, МАНгар аалж минь дээ
MeganTiwari 2024-06-11 46.8.111.242
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-11 59.153.114.113
Боомтын сайдтай болоод л бүр дордчихлоо. Ер нь тэгээд илүү юм хэрэг байдаггүй шүү дээ.
Нэргүй 2024-06-11 202.126.88.194
Хятадуудын бизнесийг булааж авсан, тэд ч бас хүн шүү дээ
Нэргүй 2024-06-11 202.21.125.22
Сонгуулийн дараа инфляц гаарах нь тодорхой байна: боомтын гацаа, төсвийн алдагдал, эрх баригчдын сонгуульд зарцуулсан эх үүсвэргүй хөрөнгө, малчдын хоршоолол…
Нэргүй 2024-06-11 66.181.182.201
хаа байнаа .Золбин Данхын нөгөө Боомтын сэргэлт,Боомтын сайд…ийм л ажил зохицуулж чадахгүй байж их хуцдаг аа бас…
Зочин 2024-06-11 139.5.219.90
Монголоос хамаарахгуй ээ Чухам яагаад гацсан талаар судалгаатай мэдээ огт гарахгуй байнаа Цаашид цоон тооны контейнер гарна гэж тооцож бодлогоо шиэчлэх хэрэгтэй болов уу Бараг хориг юм биш уу
Ихо 2024-06-11 59.153.112.111
Боомтын сайдтай болоод бүр дордов МАНгасууд бүтэхгүй гэдэг нь тодорхой сонгуульд ялж байвал тэдэнд ард түмэн үхэх сэхэх хамаагүй ард түмэн ялахгүй харин ялагдлаа гэсэн үг
Нэргүй 2024-06-11 66.181.188.252
хүрэлбаатарыг сонгуульд оруулсангүй гээд урд зүгийнхэн уурлаад бна уу
AmandaWebber 2024-06-11 188.130.185.36
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-11 122.201.31.125
Б.Тулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр хариуцлага хүлээ!
Нэргүй 2024-06-11 202.126.89.212
Хятадуудыг муу х***а гэх мэтээр харааж зүхдэгээ улам эрчимжүүлбэл Тяньжинаас чингэлэг хүлээхгүй санаа амар болно!!!
Нэргүй 2024-06-11 202.126.91.190
МАНгасууд ч МАНдуулж байна даа. Уг нь иймэрхүү зул бөхөх дөхсөн л бололтой билээ