Сурвалжлага: Бүх нэр дэвшигч нэг гараанаас сурталчилгаагаа эхэлнэ

Сурвалжлага: Бүх нэр дэвшигч нэг гараанаас сурталчилгаагаа эхэлнэ

Сурвалжлага: Бүх нэр дэвшигч нэг гараанаас сурталчилгаагаа эхэлнэ

Нийслэлийн төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хангай хотхоны ойролцоо сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн хоёр самбарыг байршуулжээ. Тус хорооллын зарим оршин суугчийн хэлж буйгаар самбарыг байршуулаад зургаа орчим хонож байгаа аж. Орон сууцны хотхон руу өгсөх гол зам дагуу нэг, орон сууцны хорооллын гадна туслах зам дагуу нэг самбарыг байршуулсан байв. Тус самбарыг харвал төмөр гадаргуутай байх бөгөөд, самбарыг А3-ийн хэмжээтэй 30 хэсэгт хуваан дотор нь 1-10 хүртэл тоог сөөлжлөн бичжээ. Үүнээс харахад нэр дэвшигч бүр өөрсдийн дугаар бүхий талбайд сурталчилгааны хуудсаа наах бололтой.

Самбарын хажуугаар зөрж буй иргэдээс тус самбарын талаар сэтгэгдэлийг нь асуухад, зарим иргэдийн хувьд тодорхой ойлголтгүй байхын зэрэгцээ "Энэ юунд хэрэгтэй юм бэ. Ингэж самбар босгоод их мөнгө зарцуулсанд нь биш төрд гараад ажлаа хийж чадах хүмүүст нь л саналаа өгнө” гэж шулуухан хэлнэ.

Энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг байршуулсан нь энэ аж. Тодруулбал, тухайн тойрогт хэдэн мандаттай байна, нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл нэгдсэн самбарт байрлах бөгөөд нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм.

Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх тооны нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Мажоритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн нэгдсэн самбарыг ашиглах ажээ.

“Энд нэр дэвшигчдийн зургийг тавих юм уу, уг нь цэвэрхэн зүгээр юм. Даанч их мөнгө зарцуулж хийсэн байх даа” гэх иргэдийн шүүмжлэл аль хэдийнэ бий болжээ. Өчигдрийн байдлаар тус самбарт нэр дэвшигчдийн сурталчилгааг байршуулаагүй байв.

Өмнөх найман удаагийн сонгуулиар хот, хөдөөгүй нэр дэвшигчдийн самбарт дарагддаг байв. Зарим нь харанхуй шөнөөр нэгнийхээ самбарыг хулгайлж, хуулах явдал ч цөөнгүй гардаг байлаа. Хэн мөнгөтэй олон самбарт нэрээ наадаг асуудал энэ жилээс хумигдаж байгаа бололтой.

СОНГОГЧ НЭГ ДОРООС БҮХ НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ

Нэр дэвшигчдийн нэгдсэн самбарын талаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос тодруулахад, "Нэгдсэн самбарыг байршуулах цэгийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, нийтэд мэдээлнэ. Нэгдсэн самбар байрлуулснаар сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчийн мэдээллийг авах боломжтой. Монгол Улсын Их Хурлын 2024 оны нэгдүгээр ээлжийн сонгуулийн сурталчилгаанд 1539 нэгдсэн самбар, 738 зурагт самбар байршуулна" гэв. Энэ жилээс нэр дэвшигчдийн нэгдсэн самбар байршуулах болсон нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотой гэдгийг СЕХ-ны ажилтан хэлж байлаа. Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна. Харин намын зүгээс найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой.

Харин арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд тусгаж, баталжээ.

Тодруулбал, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байраас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар гаргахгүй юм байна. Сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хоригложээ.

НЭГДСЭН САМБАРЫН ТӨСВИЙГ ДҮҮРГҮҮД ӨӨРСДӨӨ ХАРИУЦАНА

Нэгдсэн самбарын төсвийг аймаг, дүүргүүд тус бүр хариуцан зохицуулж байна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг ямар үнээр хийсэн талаар Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Энхболдоос тодрууллаа. Тэрбээр "Нэгдсэн самбарын төсвийг дүүргүүд өөрсдөө хариуцахаар тусгасан. Нэг самбар дунджаар 1.2-1.3 сая төгрөг байна. Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан шинэ хуулийн дагуу бүх нэр дэвшигч нэгдсэн самбартай байна гэж заасан. Үүний дагуу бүх нэр дэвшигчийн сурталчилгааг байршуулах боломжтой нэгдсэн самбарыг байгуулахыг СЕХ-оос бүх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Жишээ нь, Сүхбаатар дүүрэг гэхэд 90 нэр дэвшигчтэй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа нам, эвслүүд, нэр дэвшигчдийн хуудсыг байршуулаад явна. Үүнийг иргэд маань ч гэсэн зөв ойлгох хэрэгтэй. Бүх нэр дэвшигч нэг гараанаас сурталчилгаагаа эхлэх, иргэд нэр дэвшигчдээ нэг дороос харах боломж бий болж байна. Самбарын хийц, материал "Барилга хөгжлийн төв"-өөр хянагдсан, үүний дагуу төсвийг тогтоож хийсэн" гэв.

Энэ жилийн сонгууль өмнөх жилүүдийнхээс ялгаатай. УИХ-ын 126 гишүүнийг сонгох бөгөөд нэгдүгээрт, УИХ-ын 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгох буюу нэр дэвшигчийг дугуйлах байдлаар, 48 нэр дэвшигчийг нам, эвслийг сонгох байдлаар буюу пропорциональ байдлаар сонгох юм.

Ямартай ч энэ жил Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр дэлхийн жишиг рүү дөхөж байна. Гудамжинд зөрөх хүн бүрт сонгуулийн сурталчилгаа атгуулдаг арга барил хоцрогдож, хаа сайгүй нэр дэвшигчийн зурагт хуудас хог болдог жишиг халагдаж байгаа бололтой. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбараас иргэн бүр өөрийн тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн мэдээллийг тэнцвэртэй авах боломж бүрджээ.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MichelleLee 2024-06-11 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-11 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-11 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRinehart 2024-06-11 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-11 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-11 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-11 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

SarahEsquivel 2024-06-11 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-11 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-11 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-11 109.248.142.121

Харуулах боломжгүй.

Avatar

TaraPerry 2024-06-11 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

ShellyAnderson 2024-06-11 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeMorales 2024-06-11 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

JenVang 2024-06-11 109.248.128.114

Харуулах боломжгүй.

Avatar

LindaArchie 2024-06-11 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

DianaGalindo 2024-06-11 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleMoody 2024-06-11 95.182.126.101

Харуулах боломжгүй.

Avatar

LauraRiley 2024-06-11 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

JeanetteBauman 2024-06-11 188.130.129.91

Харуулах боломжгүй.

Avatar

MaheMartinez 2024-06-11 109.248.204.126

Харуулах боломжгүй.

Avatar

ShaunaJones 2024-06-11 109.248.129.228

Харуулах боломжгүй.

Avatar

RuthRamirez 2024-06-11 45.11.21.212

Харуулах боломжгүй.

Avatar

HollyLarson 2024-06-11 45.11.21.157

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaTurner 2024-06-11 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

TamikoThompson 2024-06-11 188.130.129.213

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaTaylor 2024-06-11 46.8.17.108

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieChildress 2024-06-11 188.130.128.238

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaMartin 2024-06-11 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

KristyLove 2024-06-11 109.248.12.164

Харуулах боломжгүй.

Avatar

MandyMoore 2024-06-11 188.130.187.52

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleOndieki 2024-06-11 95.182.124.49

Харуулах боломжгүй.

Avatar

SarahJones 2024-06-11 109.248.15.65

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHolloway 2024-06-11 95.182.126.151

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-11 66.181.161.2

Дажгүй л самбар болсон байна лээ. Харамсмаар юм нь байгаа жаахан зүлэгтэй талбай дээр шууд нүхлээд цемент цутгаад зоочихсон нь үнэхээр орк арга барил болсон доо. Өөр арга хэрэглэж болно шүү дээ. Ийм юмаа яасан ч айхтар суулгаж хийдэг юм. Сэтгэлгээ нэг л бишээ манайхны. Харамсалтай…

Avatar

JanetFlores 2024-06-11 95.182.124.205

Харуулах боломжгүй.

Avatar

KathyMorgan 2024-06-11 94.158.190.50

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-06-11 202.9.47.41

2016 ОНД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗГ МОНГОЛ УЛСЫН ДАНСЫГ УЛАЙЛГАЖ, ХАРИЙНХАНД НАЙР ТАВИН АВИЛГА АВЧ ОЮУТОЛГОЙГООС АВАХ ӨРИЙГ БАЙХГҮЙ БОЛГОН, , ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАДААД ӨР ТАВЬЖ, УЛСАА ДАМПУУРУУЛЧИХААД АНУ-РУУ ОРГОН ЗАЙЛСАН, ОДОО БОЛТОЛ ИРЭЭГҮЙ. ЭНЭ УРВАГЧ ОДОО АНУ- Н ИРГЭН БОЛГОЖ ӨГӨӨЧ ГЭЭД АМЬ ГУЙГААД СУУЖ БНА…ЭЛБЭГДОРЖ НЬ БАС ТЭНД НУУГДААД СУУЖ БНА. ИЙМ УРВАГЧДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН НӨХДҮҮДИЙГ МОНГОЛ ХҮН СОНГОНО ГЭЖ ҮҮ???!!!

Avatar

JenniferCastillo 2024-06-11 94.158.190.50

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-11 81.185.167.32

Энэ ёстой зөв баруунд нэгдсэн ийм самбар байдаг

Avatar

DianaLynch 2024-06-11 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-06-11 139.5.219.105

Шинэ нэгдсэн эвлээс нэр дэвшсэн 3 хүн анхаарал татлаа. 1/Эдийн засагч ОЮУН багш.УИХ-д хэрэг болох эрдэмтэн. ГАРАХАД ХЭЦҮҮ. 2/Эмч ЦОЛМОН.АТГ түүнийг шүдний хувийн эмнэлэгтэй учир ашиг сонирхлын зөрчилтэй гээд сайдад зөвшөөрөхгүй байсан хэрнэ арьсны хувийн эмнэлэгтэй Цоггэрэлийг, гурилын үйлдвэртэй Болорчулууныг зөвшөөрч байсныг би шүүмжилж байсансан: 3/Партизан БАЯРХҮҮ. ТВ9-ээр Элбэгдорж Зоригийг ЕС-д нэр дэвшүүлэх хурлыг санаатайгар хойшлуулсан, тэд таардаггүй байсан гэж хэлсэн нөхөр.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНЖВОЛ ... 2024-06-11 139.5.219.105

С.Баярцогтын нэр жагсаалтад ч, тойрогт ч алга байна.СЭЛЭНГЭЭС ДЭВШВЭЛ ГАРАХ МАГАДЛАЛ ӨНДӨР.Номтойбаярын нэр жагсаалтад алга. Шүүхийн шийдвэр албажаагүй учир ГИШҮҮН БОЛОХ НӨХЦӨЛГҮЙ болов уу.БӨ-д Шинэ нэгдсэн эвслээс Самат нэр дэвшжээ. Улсын Бага Хурлын гишүүн байсан Самат бол шударга залуу байсныг би мэдэх юм.Алдарт 20-р тогтоолын нууц задарсан хэрэг мандахад УБХ тарах хэрэгтэй гэж МАХН-аас Сампилноров, АН-аас Самат нар л зөвхөн хэлж байсныг би гэрчлэх юм.

Avatar

Нэргүй 2024-06-11 66.181.176.80

ЭНЭ ЁСТОЙ ЗӨВ. ЯПОН СОЛОНГОСТ ЯГ Л ИНГЭЖ СУРТАЛЧИГААГАА ЯВУУЛДАГ

Avatar

Нэргүй 2024-06-11 103.71.101.254

Гол нь сонгуулиа хянаж луйвардуулахгүй байж чадах хэрэгтэй. АН сонгуулиа хянаж чаддаггүй юм. Бүр зарим нь МАН -аас мөнгө авч хуйвалдаж өөрсдийгөө унагадаг. Одоо ХҮН, Үндэсний эвсэл, ИОНН хяналтаа чангатгах ёстой. МАН бол аймаар булхайцдаг уламжлалтай шүү.

Avatar

VeronicaSalazar 2024-06-11 46.8.23.33

Харуулах боломжгүй.

Avatar

Б 2024-06-11 59.153.115.244

Шинэ хүмүүсийг боомилсон МАН-ы башир арга

Avatar

Иргэн 2024-06-11 202.126.91.148

ЭНЭ БОЛ БУСАД НЭР ДЭВШИГЧДИЙН СУРТАЛЧИЛГААГ БООМИЛСОН ЭРХ БАРИГЧ МАН-ЫН БАШИР АРГА ЮМ. ОЮУН ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮН СӨРӨГ СУРТАЛ УХУУЛГА ХАР ПИАРЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛОХ НЭЭ

Avatar

Нэргүй 2024-06-11 66.181.161.2

Аргагүй шүү дээ. Багаасаа хойт эцэгтээ тийрүүлж өссөн хүн яаж гэгээлэг юм бодож олох вэ дээ. Болохгүй юман дээр толгой нь аймар ажиллана биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж