Түр саатуулах хугацаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2024.06.10-нд нийтлэгдсэн

Түр саатуулах хугацаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Түр саатуулах хугацаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 12-нд товложээ. Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн Цэцэд хандаж УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт түр саатуулах дээд хугацааг 6 цаг байхаар заасан атлаа мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт тус хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулж, уг байранд хүргэх хугацааны хязгаарыг хуульчлаагүйн улмаас 6 цагаас илүү хугацаанд буюу хэт урт хугацаанд түр саатуулах, түр саатуулахыг журамласан зохицуулалт үйлчлэхгүй байх нөхцөлийг үүсгэсэн нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж мэдээлэл ирүүлсэн юм байна.

Уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байгааг хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдааныг зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж