"Анхны уулзалтаа Өнөр, Баянхошууны иргэдтэйгээ уулзаж эхлүүллээ"

сонгууль-2024 - 2024-site 10

"Анхны уулзалтаа Өнөр, Баянхошууны иргэдтэйгээ уулзаж эхлүүллээ"

"Анхны уулзалтаа Өнөр, Баянхошууны иргэдтэйгээ уулзаж эхлүүллээ"
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11-р тойргын нээлт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Миний бие анхны уулзалтаа Өнөр, Баянхошуу, Төвийн бүсийн иргэдтэйгээ уулзаж эхлүүллээ.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд "Хотын хөдөө” хэмээн нэрлэгдэж байсан Сонгинохайрхан дүүрэг маань хотын өнгө үзэмжийг нэмсэн, дүүрэг болж өөрчлөгдсөнтэй та бүхэн санал нийлэх байх. 30 гаруй жилийн турш нийслэлийн төсвөөс татаас авч урсгал зардлаа нөхдөг байсан бол 2023 оноос эдийн засгийн хувьд бие даасан дүүрэг болж чадлаа.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Нийслэл Улаанбаатар хотын хамгийн томд тооцогдох Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, амралт тоглоомын талбайг нэмэгдүүлэх гээд салбар бүрт хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж, хамгийн их бүтээн байгуулалтыг хийж бүтээлээ.
Ийнхүү хийж бүтээсэн ажлуудаа та бүхэнд нүүр бардам тайлагнаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох чухал өдрүүд биднийг хүлээж байна.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт иргэд, гишүүд дэмжигчиддээ баярлалаа.
Ард түмний ялалт
НАРАНЦЭЦЭГИЙН АЛТАНШАГАЙГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж