Путин Хойд Солонгос, Вьетнамд айлчилна

Хуучирсан мэдээ: 2024.06.10-нд нийтлэгдсэн

Путин Хойд Солонгос, Вьетнамд айлчилна

Путин Хойд Солонгос, Вьетнамд айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд Хойд Солонгос, Вьетнамд айлчлах тухай өнөөдөр/2024.06.10/ "Ведомости" хэвлэлд мэдээллээ. Хойд Солонгос дахь ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора энэхүү мэдээллийг баталгаажуулаад, Пёньян ерөнхийлөгчийн айлчлалд идэвхтэйгээр бэлтгэж байгаа гэв. Путин Хойд Солонгост айлчилсныхаа дараа шууд үргэлжлээд Вьетнамыг зорих бөгөөд энэ сардаа багтаад тун ойрын хугацаанд айлчлалыг төлөвлөжээ.

Путин хамгийн сүүлд 2000 онд Хойд Солонгост айлчилсан.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Владивостокт айлчилсан. Айлчлалын хүрээнд тэр Восточный сансрын станцад зочилсон бөгөөд Путин энэ үеэр Пёньяны хиймэл дагуулын бүтээн байгуулалтад туслана гэж амлажээ. Энэ удаагийн айлчлалаар Путин, Ким нар Хойд Солонгосын цагаач ажилчдыг ОХУ-д илгээх эсэхийг хэлэлцэж магадгүй. Украин дахь дайнаас болж ОХУ ажиллах хүчний хомсдолд ороод буй.

Дашрамд дурдахад, ОХУ нь Хойд Солонгостой бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийг хүсч байна гэж мэдэгдсэн. Кремлийн хувьд Украины дайн эхэлснээс хойш АНУ-тай дайсагнасан харилцаатай байдаг Иран гэх мэт зарим оронтой харилцаагаа гүнзгийрүүлэх болсон.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж