Л.Оюун-Эрдэнэ: Ирэх 4 жилд бүс бүхнийг холбосон дэд бүтцийг байгуулна

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх 4 жилд бүс бүхнийг холбосон дэд бүтцийг байгуулна

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх 4 жилд бүс бүхнийг холбосон дэд бүтцийг байгуулна

УИХ-ын 2024 оны сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 42 бие даагч нийт 1336 нэр дэвшигч өрсөлдөхөөр өнөөдөр /2024.06.10/ Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж, улс орон даяар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлээд байна.

Улс төрийн ууган хүчин болох МАН тойрогт болон намын жагсаалтаар нийт 126 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигчиддээ амжилт хүсч үг хэллээ.

Тэрбээр “76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж, салбар, салбарын дуу хоолой, иргэдийн оролцоонд тулгуурласан шинэ парламентын түүхийг хамтдаа эхлүүлж байна. Энэхүү сонгууль нь  гацсан бүхнийг хөдөлгөх, гажсан бүхнийг засах, эдийн засгаа өрх бүрт хүртээмжтэй болгох, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа аварч үлдэх, парламентад итгэх итгэлийг сэргээх та бидний хамтын тэмцэл байх ёстой. Тусгаар тогтнол эрх чөлөө ардчилал, шударга ёс бол зүгээр тэнгэрээс унаж ирдэг үнэт зүйл биш юм. Хамтдаа тэмцэж босгодог, хамгаалах ёстой үнэт зүйл юм.

Авлигатай хийх тэмцэл өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэхээс хүнд байсныг би нуухгүй.

Бидэнд чадсан чадаагүй, нийгэмд тэмцлээ ойлгуулж чадсан чадаагүй зүйл олон бий. Гэхдээ иргэдийн мэдэх эрх хангагдаж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн тогтож, түмэн олны ойлголт өдрөөс өдөрт хэрсүүжиж, ард түмний ёс зүйн өндөрлөгт шударга ёсны туг өндрөөс өндөрт мандсан учраас бид энэ тэмцэлд ялсан. Ард түмэн энэхүү ёс зүйн өндөрлөгөөс ухрахгүй. Тийм учраас энэ бол ард түмний ялалт шинэ 30 жилийн эхлэл байж чадсан.

Намынхаа жагсаалтыг бүрдүүлэхдээ мэргэжлийн экспертүүд, инженер, шинжлэх ухаан технологийн оюун санааны охь болсон мргэжилтнүүдээ жагсаалтад урьж, улстөрчдийг тойрогт өрсөлдөх улс төрийн шийдвэрийг Ерөнхий сайыдын хувиар гаргаж, манай намын хамт олон дэмжсэн.

Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө хот хөдөөгийн бүсчилсөн хөгжлийн реформд түлхүү чиглэх болно. Энэ утгаараа МАН намын жагсаалтынхаа тэргүүнд хот байгуулалтын доктор, шилдэг залуу боловсон хүчин Г.Лувасанжамцыг жагсаалтынхаа эхэнд урьсан юм. Яагаад гэвэл бид нар ирэх дөрвөн жилд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Бүс бүхнийг холбосон дэд бүтцийг байгулна. Мянганы зам эхэлж байхад мянгуужингийн үлгэр гэж ярьдаг байсан, бид мянганы замаа энэ жил дуусгасан. Бид хамтдаа мянганы зам төслийн үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд, нь боомтыг хооронд нь, аймгийн төвүүдийг боомтуудтай холбосон таван тойрог зам төслийг эхлүүлж, мөн дуусгах болно.

Энэ бол хөдөөгийн сэргэлтийн хүрээнд төвлөрлийг сааруулах суурь болно. Үүнд тулгуурлаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ. Уурь амьсгалын өөрчлөлтөд нэрдвэгдэж байгаа уламжлалт мал аж ахуйг аварч үлдэх том хөдөлгөөн болж, Монгол Улсын түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Бид хамтдаа Хархорин хот болон бүсчилсэн хотууд, боомт түшиглэсэн суурин газрын дэд бүцтийг шийдвэрлэх болно Үүнд Ерөнхийлөгчийн маналайлал ч чухал байгаа.

Нийслэл Улаанбаатар  хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, спорт, соёлын үйлчилгээг 20 минутад авах шинэ стандартыг хуульчлан тогтооно. 20 минутын хотыг байгуулахын тулд нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд орсон хөрөнгө оруулалтаас давсан илүү их хөрөнгө оурулалтыг ирэх гурван жилийн дтор оруулах болно. Нийслэлд хангалттай хэмжээний санхүүжилт байгаа.

Энэ томоохон суурь болсон дэд бүтцийн асуудлыг Засгийн газар сонгуулийн дараах 100 хоногтоо багтаан хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийднэ. Энэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд бид хотын төвийг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай дэд бүтцээр холбоно.

Нийслэлийн их бага тойруу 700 орчим га. Энэ дунд төрийн эрх мэдлийн 90 хувь төвлөрч байгаа. Тийм учраас төрийн эрх мдэлийг задалж, олон тулгуурт болгож, иргэн бүхэн хувийн хэвшил бүхэн маш хялббар үйлчилгээ авах боломжийг И Монгол төсөлтэй уялдуулан цахим инновацийн том төв байгуулснаар шийдэх болно.

Монгол Улсын нүүр царай болсон өөдөө тэмүүлэх Монгол буюу гүүрийг байгуулах болно.

Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбох гүүрийг байгуулна. Хөрөнгө оруулалтыг нь Засгийн газрын эхний 100 хоногт шийднэ” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж