Наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна

Наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна

Наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр тохионо. Баяр наадмын зохион байгуулалттын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяраас тодрууллаа.


-Баяр наадмын салбар хорооны бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлыг Баяр наадмын хорооны даргын тушаал, шийдвэрийн дагуу хийж байна. Өмнөх жилүүдэд бэлтгэл ажил хангах хүрээнд санхүүжилтийг баяр наадмын дараа олгодог байсан. Харин энэ жил Үндэсний баяр наадмын салбар хороодын бэлтгэл ажлыг хангах хүрээнд санхүүжилтийн 80 хувийг шийдэж өгсөн. Тиймээс салбар хороод ажлаа гүйцэтгэх л үлдэж байна.

Энэ жилийн Үндэсний баяр наадмаар илүү шинэлэг арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Жишээ нь "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүдийг шинээр сонгон шалгаруулж, шинэчлэн тавина. Баяр наадмын нээлт, хаалтын багийг удирдах найруулагч сонгогдсон байгаа. Энэ жил урлагийн томоохон баг бүрэлдэхүүнтэй ажиллана. Түүнчлэн Монгол дээлтэй өдрүүдэд зориулан зөвхөн монголчууд гэлтгүй, дэлхий дахинд байгаа Монгол туургатны хувцас өмсгөл ямар вэ гэдгийг харуулахын тулд, Тува, Өвөрмонгол, Халимагаас хүмүүс урьж оролцуулна. Уламжлалт эрийн гурван наадам болох морь, бөх, сум харвааг зохион байгуулахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 2022 онд өөрчлөлт орсон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хүрээнд зохион байгуулна. Өнгөрсөн жилүүдэд бөхтэй холбоотой допингийн асуудлууд их гарсан. Тиймээс богино хугацаанд, хурдан хариу нь гардаг шинжилгээний арга хэлбэрийг бөхийн салбар хороодуудад танилцуулсан.

Өмнөх жилүүд шиг олон хоног хүлээхгүйгээр допингийн хариуг харах боломжтой болгохоор наадмын бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Үндэсний баяр наадмын хөтөлбөр эцэслэгдэн батлагдсан. Долдугаар сарын 10-12 өдрүүдэд болно. Баяр наадмын бэлтгэл ажил салбар хороод бүрд өөр, нийтэд нь авч үзвэл өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай үргэлжилж байна гэв.

Энэ жилийн наадмын найруулагч Ц.Батнайрамдал гэж хэн бэ?

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан. Үндэсний хорооны гишүүдийн олонхийн саналаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдалын шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиол төлөвлөгөөг баталсан гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тиймээс түүний товч танилцуулгыг хүргэе.

Тэрбээр 2023 онд Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар ажилласан. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат бөгөөд олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай.

Тухайлбал, 2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байжээ.

Аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, "Нийслэлийн мөнгөн шөнө" зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан байна.

  • 1988 онд дунд сургуулиа төгсч, Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн.
  • 1990 онд СУИС-ийн кино драмын анги төгссөн.
  • Төв аймгийнхаа театрт Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” Л.Шийтэрийн “Туулсан зам” жүжгийг найруулж ажлын гараагаа эхэлсэн.
  • 2008 оноос “Сити” их сургуульд багшилж эхэлсэн ба улмаар “СУИС” санал тавьсны дагуу найруулагч Н.Наранбаатартай хамтран хөгжимт театрын жүжигчний ангийг төгсгөсөн.
  • 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан.
  • 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан.
  • 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажилласан.
  • 2023 онд Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулсан.

Дашрамд дурдахад, найруулагч Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлсэн буюу 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.

С.Амарсайхан: Монгол оршихуйн итгэл үнэмшлийг үндэсний их баяр наадмаараа харуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах найруулагчийн багийнхан болон салбар хороодын дарга нарыг бэлтгэл ажлаа цаг хугацаанд нь хангаж ажиллахыг үүрэг болгосон.

Тэрбээр, "Эх дэлхийн нөхцөл байдал амаргүй, хүн төрөлхтөн даяараа энх оршихуй руу тэмүүлж буй энэ цаг үед байгальд хамгийн ээлтэй оршихуй гэгддэг нүүдлийн соёл иргэншлээр дамжуулан хүн-байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг хүж дэлхийд үлгэрлэж ирсэн "Монгол оршихуйн Итгэл Үнэмшил"-ийг үндэсний их баяр наадмаараа харуулахыг бид зорьж байна" хэмээн мэдээлсэн билээ.

Түүнчлэн 2024 оны зургадугаар сарын 06-нд Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна. Нээлт, хаалтын ажиллагаанд ажиллах найруулагчаа сонгосон. Мөн бөх, сур, морь болон шагайн салбар хороо бэлтгэлээ хангаж буй.

Бөхтэй холбоотой допингийн маргаантай асуудал дээр нэгэнт эцсийн шийдвэр гарсан учраас допинг хэрэглэсэн бөхийн цолыг хурааж дараагийн бөхөд нь цол, чимэг олгох тухай Үндэсний хороо шийдвэрээ гаргаад Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан.

Ерөнхийлөгч тун удахгүй шийдвэрээ гаргаж, энэ асуудалд цэг тавина. Баяр наадмын үеэр допингийн шинжилгээг найдвартай, түргэн шуурхай авах, заавал цол чимгийг нь олгосон хойноо асуудлыг буцааж хураах зэргээр чирэгдэл учруулалгүй шийдвэрлэхээр Япон, БНСУ болон Германы мэргэжлийн байгууллагуудтай харилцаж байна. Энэ бол бөхчүүд, тамирчдын ёс суртахууны асуудал. Мэдсээр байж элдэв бодис хэрэглээд жил бүрийн наадмаар маргаан дагуулдаг боллоо. Тиймээс ард түмнээ хүндэтгээд, баяр наадмаа шударга явуулахад бөхчүүд өөрсдөө анхаарах хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MichelleLee 2024-06-12 46.8.17.40

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMarie 2024-06-12 46.8.106.179

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-06-12 46.8.23.124

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRinehart 2024-06-12 109.248.128.70

Харуулах боломжгүй.

Avatar

NaomiGarcia 2024-06-12 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

TianaPeacock 2024-06-12 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

AprilArmstrong 2024-06-12 109.248.204.105

Харуулах боломжгүй.

Avatar

SarahEsquivel 2024-06-12 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

AlbertaOliveira 2024-06-12 109.248.12.10

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaDallich 2024-06-12 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseWaters 2024-06-12 109.248.142.121

Харуулах боломжгүй.

Avatar

TaraPerry 2024-06-12 188.130.129.197

Харуулах боломжгүй.

Avatar

ShellyAnderson 2024-06-12 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeMorales 2024-06-12 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

JenVang 2024-06-12 109.248.128.114

Харуулах боломжгүй.

Avatar

LindaArchie 2024-06-12 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

DianaGalindo 2024-06-12 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleMoody 2024-06-12 95.182.126.101

Харуулах боломжгүй.

Avatar

LauraRiley 2024-06-12 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

JeanetteBauman 2024-06-12 188.130.129.91

Харуулах боломжгүй.

Avatar

MaheMartinez 2024-06-12 109.248.204.126

Харуулах боломжгүй.

Avatar

ShaunaJones 2024-06-12 109.248.129.228

Харуулах боломжгүй.

Avatar

RuthRamirez 2024-06-12 45.11.21.212

Харуулах боломжгүй.

Avatar

HollyLarson 2024-06-12 45.11.21.157

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaTurner 2024-06-12 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

TamikoThompson 2024-06-12 188.130.129.213

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaTaylor 2024-06-12 46.8.17.108

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieChildress 2024-06-12 188.130.128.238

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaMartin 2024-06-12 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

KristyLove 2024-06-12 109.248.12.164

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж