"Us Weekly" сэтгүүлийн мэдээлснээр Уэльсийн гүнж Кейт Миддлтон өмнөх шигээ гүнжийн үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байж магадгүй. Тэрбээр нөхөр ханхүү Уилльямийн хамт хааны гэр бүлийг төлөөлөн олон нийтийн ажилд оролцож, хандив, аян зохион байгуулан, дипломат уулзалтуудад оролцдог байсан. Гэвч энэ оны эхээр гүнж Кейт хавдартай болсон нь тогтоогдсон. Хааны гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч урт хугацаанд Кейтийн биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан ч олон нийт гадарласан юм. Тиймээс цуу яриа, олон нийтийн таамгийг дарах үүднээс Кейт Миддлтон өөрийн биеэр тайлбар хийгээд тодорхой хугацаа өнгөрчээ.
Хааны гэр бүлийн ойрын хүний хэлснээр Кейтийн биеийн байдал хүнд байгаа. Тиймээс энэ оныг дуустал гүнж Кейт олон нийтийн өмнө гарч, хааны гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байж магадгүй юм. Их Британийн хаант засаглалын шинжээч Ричард Фицвильямс "Хэрэв Кейт эргэн ажил үүргээ гүйцэтгэх бол эмчийн чанга хараа хяналт дор ажиллана" гэж хэлжээ. Ханхүү Уилльямсийн хувьд эхнэрийнх нь бие муу байгаад сэтгэлээр ихэд унасан аж. Гэхдээ түүний өөр эмэгтэйтэй харилцаатай гэх цуурхал тархсанаас хойш олон нийтийн өмнө төдийлөн их гараагүй. Эмч нарын зөвлөснөөр Кейт хавдрын эсрэг эмчилгээ хийж байлгах хугацаандаа дарамт, сэтгэл зүйн хямралаас болгоомжлох ёстой ажээ. Тиймээс ханхүү Уилльям өөрийн гүнждээ анхаарал тавьж, өмнөөс нь хааны гэр бүлийн үүрэг хариуцлагаа сайтар биелүүлэхээр хичээж байгаа гэж ойрын хүн нь "Daily Beast" агентлагт хэлжээ.
Эх сурвалж: US Weekly
Холбоотой мэдээ