Хятадын 22 иргэн луйврын гэмт хэргээр урт хугацаанд хоригдоно

Хуучирсан мэдээ: 2024.06.10-нд нийтлэгдсэн

Хятадын 22 иргэн луйврын гэмт хэргээр урт хугацаанд хоригдоно

Хятадын 22 иргэн луйврын гэмт хэргээр урт хугацаанд хоригдоно

Замби улсад кибер гэмт хэрэг үйлдсэн гэх Хятадын 22 иргэн, нэг Камеруны иргэнд урт хугацааны хорих ял оноожээ. Лусака мужийн Магистратын шүүх дээр тус бүлэглэлийн цорын ганц эмэгтэй ялтан Гу Тианжяод долоон жилийн ял оноосон ба тэрбээр шүүхийн шийдвэрээ сонсож байхдаа "аав аа, аав аа" гэж уйлжээ. Гэмт бүлэглэлийн толгойлогч Ли Шианлинд 11 жилийн хорих ял оноосон. Мөн кибер гэмт хэрэг үйлдсэн бүлэглэлийн гишүүн тус бүрт 1500 ам доллароос 3000 ам.долларын торгууль оногдуулсан. Замбийн албаны мэдээлснээр, гэмт этгээдүүд Сингапур, Перу, Арабын Нэгдсэн Эмират зэрэг алс хол улсын иргэдийг онилж, луйварддаг байжээ.

Хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурлын дараа гэмт этгээдүүдийг гурван зүйл ангиар буруутгасан. Үүнд компьютертой холбоотой ташаа мэдээлэл өгсөн, хувийн  мэдээлэлтэй холбоотой гэмт хэрэг, сүлжээ болон үйлчилгээг хууль бусаар ажиллуулах зэрэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цахим луйвартай холбоотой 77 хүнийг баривчилсны дараа Хятадын 22 хүн гэм буруутай нь тогтоогдсон юм. Нийслэл Лусака дахь Хятад компанийн эдгээр 22 ажилтан  гэмт хэрэг үйлдсэн нь дэлхийн хаана ч цахим луйвар дэлгэрснийг илтгэнэ. Тэд Хятад улсын эзэмшдэг "Golden Top Support Services" компанид өөр өөр албан тушаал хашиж байжээ.

Замби улсын иргэд мөн адил цахим луйврын хохирогчид болж, гадаад орнуудад мөнгө алдаж байгааг Хар тамхитай тэмцэх хороо (DEC) дөрөвдүгээр сард мэдээлсэн. Үүнээс гадна ажил горилогчид луйврын компанид сайн судлалгүйгээр ажилд орсноор гэмт хэргийн хамсаатнууд болж байна. Ял сонссон этгээдүүд ажилд авах нэрийдлээр замбичуудыг ажилд авч, дуудлагын оператораар ажиллуулж байжээ. Цагдаа нар мөрдөн байцаалтын үеэр гол этгээдүүдийг баривчлахын тулд оператораар ажиллаж байсан иргэдээ батлан даалтад гаргаж, мөрдөн шалгах явцад туслуулсан аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж