Ираны ерөнхийлөгчийн сонгуульд 6 нэр дэвшигч тунаж үлдэв

Хуучирсан мэдээ: 2024.06.10-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгчийн сонгуульд 6 нэр дэвшигч тунаж үлдэв

Ираны ерөнхийлөгчийн сонгуульд 6 нэр дэвшигч тунаж үлдэв

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор нас барсан тул тус улс зургадугаар сарын 28-нд дахин сонгууль явуулах болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ нийт 20 нэр дэвшигч ирүүлснээс зургаагийнх нь хүсэлтийг зөвшөөрчээ.

Хамгаалах зөвлөл урьдын адил эмэгтэйчүүд болон улс орны засаглалыг эрс өөрчлөхийг уриалсан нэр дэвшигчдийг хүлээж аваагүй.

Зургаан нэр дэвшигчээс хамгийн нэр хүнд сайтай нь хагас цэрэгжүүлсэн Хувьсгалт гвардтай нягт холбоотой ажиллагч, Тегеран хотын дарга асан 62 настай Мохаммад Багер Калибаф юм. Калибаф 2005, 2013 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч амжилт олоогүй.

Бусад нэр дэвшигчийг дурдвал, цөмийн хэлэлцээрийн ахлах төлөөлөгч асан Саид Жалили, Тегеран хотын дарга Алиреза Закани, Хууль зүйн сайд асан Мостафа Поурмохаммади, Раисигийн дэд ерөнхийлөгч Амирхоссейн Газизаде Хашеми, шинэчлэгч үзэлтэй нэр дэвшигч Масуд Пезешкян нар юм.

Ираны Хамгаалах зөвлөл Ням гаригт шийдвэрээ гаргасан бөгөөд хэлмэгдүүлэлтээрээ алдаршсан популист, ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадыг нэр дэвшихийг хориглов. Нэр дэвших эрхээ хасуулсан бусад хүнийг нэрлэвэл, Ираны ерөнхийлөгч асан Хассан Роуханитай нягт холбоотой консерватив үзэлтэн, парламентын спикер асан Али Лариджани, Ираны Төв банкны тэргүүн асан Абдолнасер Хеммати, дэд ерөнхийлөгч асан Эшак Жахангири нар байна.

Нэр дэвшигчид Ираны төрийн мэдлийн телевизээр шууд дамжуулах мэтгэлцээнд оролцоно. Мөн сурталчилгааны самбар дээр сурталчилгаагаа байршуулж, үгээ хэлнэ. Одоогоор нэр дэвшигчид тодорхой мөрийн хөтөлбөрөө зарлаагүй байна. Эхний байдлаар тэд цөмийн хөтөлбөрөөс болж АНУ болон барууны бусад орны хориг арга хэмжээнд өртөж байгаа улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулна гэсэн амлалт өгөөд буй. Ираны ерөнхийлөгч нар өнгөрсөн хугацаанд энэ асуудлаас болж барууныхантай сөргөлдөх хандлагатай байсан.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж