Үндэсний эвсэл: Намчдын хулгайтай бид тэмцэнэ

сонгууль-2024

Үндэсний эвсэл: Намчдын хулгайтай бид тэмцэнэ

Үндэсний эвсэл: Намчдын хулгайтай бид тэмцэнэ

Үндэсний эвслээс өнөөдөр /2024.06.10/ УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлж байгаатай холбоотойгоор нэр дэвшигчдээ батламжлав. 


Үндэсний эвслийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР: 

-Иргэн баян бол улс баян байхын төлөө хөгжлийн галыг Үндэсний эвсэл асаана. Бид эн тэргүүнд иргэдийнхээ эрх ашгийг тавьж, тэмцэж чадахгүй хүмүүсийн өмнөөс тэмцэж, дуугарч чадахгүй байгаагийн өмнөөс дуугарч ажиллана.

Төрийн дээр гарсан нам, түүний ард нуугдсан хулгайчид эрх мэдэл, эд хөрөнгийн амтанд донтсон учраас иргэд биднийг он удаан жил дарангуйлж, амьдрал, боломж, ирээдүйгээс хулгайлж байна.

Намчид төсөв зарцуулах, хууль батлах, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг байгуулж, ажиллуулах, төрийн албаны томилгоог хийх эрхээ ашиглан төсвөөс шамшигдуулж, төрийн өмчийг үрэн таран хийж төрийн албынг зардаг. Энэ байдалтай Үндэсний эвсэл тэмцэнэ.

Бид бухимдалгүй, тав тухтай орчныг бүрдүүлж, ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ аж үйлдвэрийн бүсүүдийг салбар чиглэл бүрд төлөвлөн, олон төвт хот болгож, хог хаягдлаа дахин боловсруулдаг, ногоон орчинтой, нийтийн ахуйн үйлчилгээ бүгд 20 минут зайд байдаг хот болгоно.

Мөн баялаг бүтээгчдийн шинэ эрин буюу хувийн хэвшлээ эрх чөлөөгөөр хангаж, эдийн засгаа тэлнэ.

Залуу үеэ дэмжиж, хүчийг нь шударга үнэлж, татварыг дээрэм биш дэмжлэг болгоно.

Үндэсний эвслийг сонгох шалтгаан бол хүн төвт бодлого. Бид иргэдээ хангалуун амьдруулахыг чухалчилна. Хоёрдугаарт, хувийн хэвшлийг тууштай дэмжинэ. Гуравдугаарт, төрийн дээр гарсан намчин хулгайчидтай тэмцэнэ. Дөрөвдүгээрт, жинхэнэ мэргэжилтнүүд ажиллаж, иргэдийг төлөөлнө. Тавдугаарт, эвийг эрхэмлэж, зургадугаарт, гадаадад байгаа монголчуудаа мариахгүй төрд төлөөлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж