Хаалтын барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.06.10-нд нийтлэгдсэн

Хаалтын барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ

Хаалтын барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаан боллоо.
Уг барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, үнэн зоригт улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.
Дөрөвт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Б Төмөрбаатар, аймгийн арслан Э.Батсуурь, аймгийн заан Б.Баянсүх нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Б.Дэлгэрсайханд МҮБХ болон ажлын хамт олон, нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, нутгийн бөхчүүд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү намрын нээлтээс хойших 115 дахь удаагийн уг барилдаанаар МҮБХ-ноос зохион байгуулдаг улирлын барилдаанууд өндөрлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж