Нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 16 хоног үргэлжилнэ

Нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 16 хоног үргэлжилнэ

Нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 16 хоног үргэлжилнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр /2024.06.10/ нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлэх талаар мэдэгдсэн.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл 08:00 цагаас эхлэн авч эхлээд буй. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсвэл өөрийг нь төлөөлөх хүн нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.

Сонгуулийн сурталчилгааны тухайд нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр буюу өнөөдрөөс (2024.06.10) эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулах юм.

ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧИД БААСАН ГАРИГААС ӨМНӨ САНАЛ ӨГӨХ ЭСЭХЭЭ МЭДЭГДЭНЭ

Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх зарчмаар явахаас гадна гадаадад байгаа сонгогчид саналаа өгнө. Гадаадад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө буюу Баасан гаригт багтаж санал өгөх эсэхээ мэдэгдэж, баталгаажуулах ёстой. 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ биечлэн болон цахимаар бүртгүүлнэ.

Иргэд УИХ-ын сонгуульд оролцож буй 1416 сонгогчоос өөрийн тойргийн мандатын тоогоор саналаа дугуйлахаас гадна 19 нам, хоёр эвлээс сонголтоо хийж дугуйлна.

НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААГАА НЭГДСЭН САМБАРТ БАЙРШУУЛНА

Энэ удаагийн сонгуулиар олон нийтийн гудамж, талбайд олон сурталчилгааны самбар бус нэгдсэн самбар байршуулахыг СЕХ-ноос мэдэгдсэн. Тодруулбал, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар тавихгүй.

Мөн сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хоригложээ.

МАНДАТЫН ТООНООС ИЛҮҮ, ДУТУУ НЭР ДЭВШИГЧ СОНГОВОЛ САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛНО

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

СЕХ-ны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.

Сонгогч саналын хуудасны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл хуудас шууд хүчингүйд тооцогдохыг анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ShellyAnderson 2024-06-10 109.248.15.162

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeMorales 2024-06-10 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

JenVang 2024-06-10 109.248.128.114

Харуулах боломжгүй.

Avatar

LindaArchie 2024-06-10 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

DianaGalindo 2024-06-10 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleMoody 2024-06-10 95.182.126.101

Харуулах боломжгүй.

Avatar

LauraRiley 2024-06-10 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

JeanetteBauman 2024-06-10 188.130.129.91

Харуулах боломжгүй.

Avatar

MaheMartinez 2024-06-10 109.248.204.126

Харуулах боломжгүй.

Avatar

ShaunaJones 2024-06-10 109.248.129.228

Харуулах боломжгүй.

Avatar

RuthRamirez 2024-06-10 45.11.21.212

Харуулах боломжгүй.

Avatar

HollyLarson 2024-06-10 45.11.21.157

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaTurner 2024-06-10 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

TamikoThompson 2024-06-10 188.130.129.213

Харуулах боломжгүй.

Avatar

ClaudiaTaylor 2024-06-10 46.8.17.108

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieChildress 2024-06-10 188.130.128.238

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaMartin 2024-06-10 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

KristyLove 2024-06-10 109.248.12.164

Харуулах боломжгүй.

Avatar

MandyMoore 2024-06-10 188.130.187.52

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleOndieki 2024-06-10 95.182.124.49

Харуулах боломжгүй.

Avatar

SarahJones 2024-06-10 109.248.15.65

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHolloway 2024-06-10 95.182.126.151

Харуулах боломжгүй.

Avatar

JanetFlores 2024-06-10 95.182.124.205

Харуулах боломжгүй.

Avatar

KathyMorgan 2024-06-10 94.158.190.50

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferCastillo 2024-06-10 94.158.190.50

Харуулах боломжгүй.

Avatar

DianaLynch 2024-06-10 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaSalazar 2024-06-10 46.8.23.33

Харуулах боломжгүй.

Avatar

RosalynWilson 2024-06-10 188.130.136.194

Харуулах боломжгүй.

Avatar

MeganTiwari 2024-06-10 46.8.111.242

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWebber 2024-06-10 188.130.185.36

Харуулах боломжгүй.

Avatar

KristinaWashington 2024-06-10 188.130.137.105

Харуулах боломжгүй.

Avatar

KristiNystrom 2024-06-10 46.8.14.161

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWilliams 2024-06-10 46.8.192.94

Харуулах боломжгүй.

Avatar

KimPearson 2024-06-10 46.8.193.49

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaMills 2024-06-10 109.248.166.53

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieRobinson 2024-06-10 188.130.136.111

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseFrazier 2024-06-10 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSchultz 2024-06-10 194.35.113.200

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-10 66.181.177.252

МАН-ын бэлгэ тэмдгийг ойлгох гэж оролдвол «Улаан сарнайн хувьсгал» гэж байна, шашин төрийг хослуулсан бүгд найрамдах улс. АН-ынх Хүннүгийн нар сар гал гурав – хэзээ ч унтардаггүй гал гэж байна, гэрийн гал голомт төрийн гал голомт болно.

Avatar

NancyRosinski 2024-06-10 46.8.155.71

Харуулах боломжгүй.

Avatar

JulieFlynn 2024-06-10 46.8.23.49

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-06-10 202.9.47.41

МАК мэтийн МАФЖСАН 30- ХАН ГЭР БҮЛ МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГЫГ ХАМЖ ИДЭЖ БАЙГАА ТУЛ 3 САЯ ИРГЭД ГУЙЛАГЧИН ШИГ АМЬДАРЧ БНА…!!! тэд дахин 30 жил идэхийн тулд, дарангуйлалаа хадгалхын тулд УИХ-д нэр дэвшиж бна. !!! Тэднийг сонговол бид дахин 30 жил гуйлагчин хэвээрээ үлдэнэ…!!! тэдний ихэнхи нь хулгай, луйвар, залилан, дээрэмээр, мафжсан бүлэглэлээр дамжуулан ард түмний баялагыг дээрэмдсэн гэдгийг санацгаа… !!! тэд 1-ч цэцэрлэг бариагүй…СЭРцгээ !!!

Avatar

LauraAlexander 2024-06-10 185.181.247.46

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж