Өнгөрсөн 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас, хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн.
Тус үзлэг үргэлжилж дууссан гэдэг ташаа мэдээлэл. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэж байгаа учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй гэсэн юм.
Эрүүл мэндийн яам иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан.
Тус эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаагүй иргэд харьяа өрх болон заасан хувийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
2022 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийт нэг сая 368 мянган иргэн буюу нийт иргэдийн 40.6 хувийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулаад байна. Үүний 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 49.2 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна.
Зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг авч үзвэл, хоол боловсруулах замын эмгэг, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэгүүд давамгайлж байна. Энэ хугацаанд нийтдээ хортой болон хоргүй хавдрын 8000 гаруй тохиолдлыг илрүүлж, оношийг баталгаажуулахаар лавлагаа шатлалын эмнэлгүүд руу илгээrtt. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд харьцангуй өөрийгөө эрүүл мэндийн асуудалгүй гэж бодож байгаа иргэд хамрагддаг бөгөөд зургаан төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой юм.
Холбоотой мэдээ