Жефф Безос мөрөөдлийн байшингаа 16 сая доллараар бүтээв

Хуучирсан мэдээ: 2024.06.09-нд нийтлэгдсэн

Жефф Безос мөрөөдлийн байшингаа 16 сая доллараар бүтээв

Жефф Безос мөрөөдлийн байшингаа 16 сая доллараар бүтээв

Жефф Безос Манхэттэн дэх өөрийн эзэмшлийн талбайгаа өргөжүүлж, Флатироны хороолол дахь Мэдисон Сквер Паркийн эсрэг талд байрлах 24 давхар байрыг 16.13 сая ам.доллароор худалдан авчээ. Тэрбээр уг худалдан авсан байрынхаа хамгийн дээд талын дөрвөн давхрыг өмнө нь эзэмшдэг байсан юм. "Amazon"-ы тэргүүн Безос Делавэр мужид бүртгэлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан хоёрдугаар сарын 25-нд Тавдугаар өргөн чөлөөний 212 кондоминиум дахь орон сууцыг худалдаж авчээ.

Безос 2019 онд үүнтэй ижил төстэй худалдан авалт хийсэн байдаг ба өөрийн мөрөөдлийн орон сууцаа бүтээхийг хүсч байна. "Forbes" сэтгүүлийн бодит цагийн тооцоогоор 142 ам.тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн болох 56 настай Безос өөрийн мөнгөөр хүссэнээ хийх азтай хүн гэж цахим хэрэглэгчид сэтгэгдлээ илэрхийлжээ.  Тэрбээр 3,078 хавтгай дөрвөлжин фут талбай бүхий худалдан авсан нэгжээ бүхэлд нь  гурван унтлагын өрөө, гурван хагас угаалгын өрөө, дээврийн хөндийтэй төстэй хоолны болон амьдрах орон зай, олон тооны галерейтай болгож засах төлөвтэй байна.

Эх сурвалж: PEOPLE

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж